loader
Үнэт цаасны бүртгэлийн шимтгэл буурлаа

Үнэт цаасны бүртгэлийн шимтгэл буурлаа

Компанийн хувьцаа бүртгэх үйлчилгээний хөлсийг 10-40 хувиар, компанийн бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас бүртгэх үйлчилгээний хөлсийг 36 хүртэлх хувиар бууруулав.

Монголын хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, “Үнэт цаасны бүртгэлийн журам”-аас гадна “Үнэт цаасны арилжааны журам”-ыг өөрчилсөн. Цаашид Монголын хөрөнгийн бирж анхдагч зах зээлд хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх гаргагчийн төлөх шимтгэл, хураамжийг тэглэхээр ажиллаж байна.

Түүнчлэн Монголын хөрөнгийн бирж FTSE Russell группийн Frontier зах зээлийн ангилалд багтаж, дотоод, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах үүднээс анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааны шимтгэлийг хэлцэл тус бүрээс тооцдог байсaн. Үүнийг нийт хэлцлийн нийлбэр дүнгээс тооцдог болов.

Арилжааны шимтгэл тооцох аргачлалыг олон улсын жишигт нийцүүлж, хэлцлүүдийн нийлбэрээс тооцдог болсноор энэ төрлийн шимтгэл 5-62.5 хувиар буурах тооцоо бий.

Мөн “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг бүртгэх журам”-ыг шинэчлэн, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс, хөрөнгө оруулалтын сангийн жилийн үйлчилгээний хөлсийг тус тус 50-75 хувиар бууруулсан.

Шимтгэл, хураамжийг бууруулснаар компаниуд хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа олон нийтэд санал болгох явц хялбаршиж, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдэх төлөвтэй.

Мөн энэ хэрээр баялгийн шударга хуваарилалт бий болж, бизнесүүд цэцэглэн хөгжихийн зэрэгцээ эдийн засгийн өмнө тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд энэ түүхэн шийдвэр томоохон түлхэц үзүүлэх болно гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Засгийн газар НҮБ-тай Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд хамтран ажиллахаа энэ оны 5 сарын 20-ны өдөр баталсан. Тодруулбал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тус

ГССҮТ-ийн ариун цэврийн өрөөнд төрсөн эх, нярайд яаралтай тусламж үзүүлж аварчээ

Долоодугаар сарын 01-ний шөнө тус ГССҮТ-ийн ХАЯТТасгаар тусламж үйлчилгээ авахаар ирсэн иргэн санамсаргүй байдлаар ариун цэврийн өрөөнд төржээ. Улмаар нярай эндэх эрсдэл үүссэн байсныг ахлах жижүүр Ц.

АИ-92 автобензиний 36, дизель түлшний 24 хоногийн нөөцтэй байна

Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлснээр, улсын хэмжээнд 2022 оны долдугаар сарын 15-ны өдрийн байдлаар дунджаар А-80 автобензиний 51 хоног, АИ-92 автобензиний 36 хоног, АИ-95 автобензиний 39 х