loader
Сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх 2022 оны шилдэг 9 подкаст

Сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх 2022 оны шилдэг 9 подкаст

Сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар судлах тусам бид өөрийгөө ойлгон, мэдрэмжээ хүлээн зөвшөөрч, өөр өөр нөхцөл байдалд өөрийгөө болон бусдыг хайрлахад суралцдаг. Энэ оны байдлаар дэлхий дахинд 2 сая гаруй подкаст тогтмол цацагдаж буйгаас сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар даацтай, нухацтай авч үзэхийн зэрэгцээ хөнгөн хөгжилтэй, нөхөрсгөөр тайлбарласан шилдэг подкастуудыг бид онцолж байна. Сэтгэл зүйгээ хайрлахын зэрэгцээ англи хэлний мэдлэгээ нэмэгдүүлцгээе. 

1.MentalMusic

Өсвөр үеийнхэнд тусгайлан зориулсан энэхүү подкаст одоогоор сэтгэл зүйн бүхий л асуудлыг тайлбарлан авч үзсэн 50 дугаар цацагдаад байна. Өөрөө болон өсвөр үеийн дүү нартаа заавал санал болгоорой. 

2. Where Should We Begin?

Подкастын хөтлөгч, зохиолч, сэтгэл засалч Эстер Перел мэргэжлийн хүний үүднээс сэтгэл зүйн төрөл бүрийн траума, ганцаардал, уй гуниг, хагацал зэрэг сэтгэл хөдлөл болон хосын харилцааны үе шатууд, өдөр тутмын үйлдлүүдийн сэтгэл зүйд нөлөөлөх нөлөөллийг тун сонирхолтойгоор өгүүлэх болно. 

4. The Happiness Lab

100 дугаар цацагдаад байгаа "Аз жаргалын лаборатори" подкаст сэтгэл гутралын талаар голдуу хөндөнө. Хөтлөгч нь Йелийн Их сургуулийн доктор Лаури Сантос гэдгийг онцлууштай. 

5. Dr. Brooke Show

Хүний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг өдөр тутмын зан үйл, хүн хоорондын харилцаа зэргийг мэргэжлийн сэтгэл засалч, доктор Брүүк 100 гаруй дугаарын турш уйдамгүй сонирхолтойгоор тайлбарлах болно. Өдөр тутам хэрэгжүүлэх, санаж явах бодит туршлагыг түүнээс суралцаарай. 

6. Happier: With Gretchen Rubin

Дэлхий нийтийг хүчтэй хамарч буй ганцаардал, сэтгэл гутрал,  технологийн хамаарал зэрэг бусад подкастуудын төдийлөн хөнддөггүй сэдвийг "Илүү жаргалтай" подкаст дэлгэн хүүрнэнэ. 

7. Maintenance Phase

Бидний идэж буй хоол хүнс тухайн өдөр ямар сэтгэл зүйтэй байхад шууд нөлөөлдөг талаар та мэдэх үү? Ус уух, дасгал хийх гэх мэт "улиг" болтол яригддаг дадлууд үнэндээ эрүүл сэтгэл зүйн үндэс биш гэж үү? Сонирхолтой, хэрэгжүүлж болохуйц зөвлөгөө мэдээллийг энэ подкастаас сонсоорой. 

8. The Hilarious World of Depression

"Сэтгэл гутралын егөөт ертөнц" гэж орчуулж ч болмоор энэхүү подкаст сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар "нухацтай" бус энгийн хөгжүүнээр дэлгэх болно. 

9. How Can I Help? With Dr. Gail Saltz

Сэтгэл зүйн эрүүл мэндийн бусад подкастуудаас ялгаатай нь энэ подкаст сонсогчтой шууд холбогдох мэт яриа өрнүүлж, сэтгэлээ уудлах боломжийг олгоно. 

10. Wholly Human

Өөрийгөө хайрлах, өнгөрсөн траумагаа эдгээн өөрийгөө ойлгох, өөрийгөө үзэн ядах сэтгэлээ тавьж явуулах зэрэг эмзэг бөгөөд нандин чухал сэдвүүдийг Грэммийн шагналт жүжигчин ЛеЭнн Раймс хөтлөн ярилцах болно. 


foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Азийн хүүхдүүд 2022” наадамд 13 орны тамирчид оролцож байна

ОХУ-ын Приморскийн хязгаарын Владивосток хотноо 7 дугаар сарын 28-нд “Азийн хүүхдүүд 2022” олон улсын спортын VII наадам нээлтээ хийв. Наадамд Армен, Афганистан, Энэтхэг, Иран, Казахстан, Кыргызстан,

Стандартчилал, хэмжил зүйн талаар төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөр боловсруулж батална

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны аравдугаар сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Сөүл-Улаанбаатар хооронд агаарын ачаа тээврийн захиалгат нислэгийн үйлчилгээ тогтмолжно

Монгол Улсын агаарын ачааны 90 орчим хувийг нэвтрүүлдэг БНСУ-ын Инчон нисэх онгоцны буудлаар дамжуулан тээвэрлэж буй ачааны хэмжээ цар тахлын өмнөх үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдээд байна.2021 о