loader
Хамгийн тааруу бүтээлд "BLONDE" буюу шаргал үст кино багтжээ

Хамгийн тааруу бүтээлд "BLONDE" буюу шаргал үст кино багтжээ

Ойрын өдрүүдэд кино урлагийн салбарын шилдгүүдийг тодруулах ёслолын арга хэмжээ ар араасаа хөвөрсөөр байгаа билээ. Тэгвэл эдгээр дунд тус салбарын хамгийн тааруу, муу гэсэн бүтээлүүдийг шалгаруулдаг пэроди шагнал болох Алтан Бөөрөлзгөнө шагнал ч мөн багтаж байна. 1981 оноос хойш зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ нь кино урлагийн салбарын хамгийн нэр хүнд бүхий Оскарын шагнал гардуулах ёслолын өмнөх өдөр нь болдог ба нэр дэвшигчид болох онцлох “муу” кинонуудын жагсаалтаа гаргажээ. Нийт есөн номинацийн хүрээнд “ялагчид”-аа тодруулдаг тус шагналд энэ жил наймд нь Мэрилин Монрогийн амьдралаар бүтээсэн “Blonde” кино нэр дэвшээд байна.

Алтан Бөөрөлзгөнө шагнал нь хошигнолын шинжтэй бөгөөд төлбөрөө төлсөн 650 орчим гишүүдийн тухайн оны хамгийн муу кино гэсэн саналуудад тулгуурладаг аж. Биет шагнал нь харин гудамжны үнэлгээгээр 5 орчим долларын үнэтэй, кино хальс дээр гольфийн бөмбөгний хэмжээ бүхий алтлаг өнгөөр будсан бөөрөлзгөнө байдаг билээ.


Хамгийн муу кино

Blonde

Good Mourning

The King’s Daughter

Morbius

Pinocchio

Хамгийн муу найруулагч

Жадд Апатоу – The Bubble

Эндрью Доминик – Blonde

Даниел Эспиноза – Morbius

Machine Gun Kelly, Mod Sun – Good Mourning

Роберт Земекис – Pinochio

Хамгийн муу эрэгтэй жүжигчин

Пит Дэвидсон – Marmaduke

Том Хэнкс – Pinocchio

Machine Gun Kelly – Good Mourning

Жаред Лето – Morbius

Силвестер Сталлоне – Samaritan

Хамгийн муу эмэгтэй жүжигчин

Райан Киера Армстронг – Firestarter

Брайс Даллас Ховард – Jurassic World: Dominion

Дайане Китон – Mack & Rota

Каяа Скоделарио – The King’s Daughter

Алисия Силверстоун – The Requin

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Газрын багц хууль"-тай холбоотойгоор Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ

Тэрбээр “УИХ-д өргөн барьсан байгаа Газрын тухай долоон багц хуулийн төслийг эргүүлэн татахаар шийдлээ. Ерөнхий төлөвлөлт хийгдсэний дараа, мөн газрын хуультай холбоотой шүүмжилж буй асуудлуудыг шийдэ

Намрын мод тарих ажил эхэллээ

Жил бүрийн 5 болон 10 дугаар сард “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай. Энэ жил тус өдрийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Байгаль орчны сайд нарын төгөл” байгуулах санаачилгаар эхлүүллээ.

Дамбадаржаа, Хайлааст, I хороолол, Баянхошуу орчимд агаар "Маш их бохирдолтой" байна

Агаарын чанарын индексийг шалгаж үзэхэд өнөөдрийн 09:30 цагийн байдлаар Баянхошуу, Хайлааст, Дамбадаржаа, I хороололд агаарын чанар "Маш их бохирдолтой" буюу 400-аас дээш утга заалаа. Тухайлбал, Дамба