loader
Дамбадаржаа, Хайлааст, I хороолол, Баянхошуу орчимд агаар "Маш их бохирдолтой" байна

Дамбадаржаа, Хайлааст, I хороолол, Баянхошуу орчимд агаар "Маш их бохирдолтой" байна

Агаарын чанарын индексийг шалгаж үзэхэд өнөөдрийн 09:30 цагийн байдлаар Баянхошуу, Хайлааст, Дамбадаржаа, I хороололд агаарын чанар "Маш их бохирдолтой" буюу 400-аас дээш утга заалаа. Тухайлбал, Дамбадаржаа 418, Хайлааст, I хороолол орчимд 423, Баянхошуу орчимд 500-г давж, одоогийн байдлаар 713-т хүрч байна.

Тэгвэл хотын бусад хэсэг болох Нисэх, 100 айл, Шархад, Амгалан, МҮОНРТ, Таван буудал орчимд агаарын чанар "Бохирдолтой" буюу 221-279 хооронд зааж байгаа бол Баруун 4 зам, Бөхийн өргөө, Ургах наран,Налайх орчимд "Бага бохирдолтой" буюу 115-174 хооронд байна. Тэгвэл Мишээл экспо орчимд агаарын чанар "Хэвийн" буюу 70-ыг зааж байгаа юм.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сангаас өгсөн зөвлөмжид "Шүүлтүүртэй амны хаалт агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах зайлшгүй нэг арга мөн. Амны хаалт сонгохдоо олон улсын стандартад нийцсэн, PM2.5-ийг шүүдэг эсэхийг шалгаарай. Тухайлбал N95 ба N99 төвшний маскууд нь маш өндөр төвшинд буюу PM2.5 нарийн ширхэгт тоосонцруудыг 95%, 99% шүүх чадвартай гэсэн үг юм. Мөн амны хаалт таны нүүрний хэлбэрт яг тохирсон, огт зай завсар орохгүй байхаар тооцож авах нь чухал" гэсэн байна.

Улаанбаатарт өнөөдөр -26 градусын хүйтэн, салхины хурд нэг метр секунд байна

зураг

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Гашуунсухайт боомтоор өдөрт хил нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо 500 давжээ

Гашуунсухайт боомтоор өдөрт хил нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо 500 давжээ.Тодруулбал, Гашуунсухайт хилийн боомтоор 523 нүүрс тээврийн хэрэгслээр 66,944 тонн, Шивээхүрэн боомтоор 98 тээврийн хэрэгслээ

Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Д.Осгонбаярын "Хос цомог"-ийн нээлт энэ сарын 13-нд болно

Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Доржийн Осгонбаяр ардын дууны “Өөшгөө юу даа”, зохиолын дууны “Наран мандах нутаг” хос цомгийн нээлт энэ сарын 13-ны 11.00 цагт ҮУИТ-т болно. Дуучин Д

Н.Учрал: Би хаягаа шилжүүлээгүйгээс долоон хүүхэдтэй болчихоод байна

Иргэдийн бүртгэлд алдаа гарсантай холбогдуулан Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.Тэрбээр "Хүүхдийн мөнгөний асуудлын тухайд Засгийн газар анх удаа төрд байгаа мэдээллийг ашигл