loader
Нийтийн тээврийн компаниудад осол гаргахгүй байх мэдэгдэл хүргүүлжээ

Нийтийн тээврийн компаниудад осол гаргахгүй байх мэдэгдэл хүргүүлжээ

Прокурорын байгууллага энэ сарын 6-10-ны өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 564 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 9 шаардлага хүргүүллээ.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор байгууллага, албан тушаалтанд 17 мэдэгдэл бичсэн байна. Тухайлбал:

  • Тээврийн прокурорын газраас “Алтай ложистик” ХХК-ийн жолооч Э нь Дорноговь аймаг, Сайншанд сумын нутаг дэвсгэрт хүнд даацын тээврийн хэрэгслээр хаалтгүй гарам нэвтрэх үедээ галт тэрэгний хөдөлгөөнийг 3 минут саатуулсан гэх зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах, дахин гаргахгүй байх талаар “Алтай ложистик” ХХК-д,  
  • “Эрдэм транс” ХХК-ийн жолооч Х нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа хашлага мөргөж, зорчигчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх хэрэгт “Эрдэм транс” ХХК-д;
  • “Тэнүүн-Огоо” ХХК-ийн нийтийн тээврийн хэрэгслийн жолооч Д нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа явган зорчигч мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт “Тэнүүн-Огоо” ХХК-д тус тус зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах, дахин гаргахгүй байх талаар прокурорын мэдэгдэл бичсэн байна.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.

Эх сурвалж: УЕПГ

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

УДЭТ-ын найруулагчаар М.Батболдыг томилжээ

Шинэ оны босгон дээр Улсын драмын эрдмийн театр “бүл нэмжээ”. Тухайлбал, Улсын драмын эрдмийн театрын найруулагчаар М.Батболдыг томилсон байна. Тэрбээр Орфей театрын Ерөнхий найруулагчаар ажиллаж ба

Албаны эрэлч нохойн эрэн хайх, аврах ажиллагааны чадварыг нэмэгдүүлэх сургалт явагдаж байна

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн сургалтын албанаас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын нохой хөтлөгчдийн давтан сургалтыг эхлүүллээ.Аврагч нохой хөт

Жил бүр болдог дадлага сургалтыг ОХУ, Монголд ээлжлэн зохион байгуулдаг

Манай улс АНУ, ХБНГУ, Энэтхэг, ОХУ-тай хоёр талт, хамтарсан цэргийн бэлтгэл хийдэг. Энэ уламжлалын дагуу ОХУ-тай цэргийн хээрийн бэлтгэлийг ирэх сард хийнэ. Дадлага сургалтад оролцох ОХУ-ын цэргийн