loader
МСҮТ-д суралцагчийн тоог хуурамчаар нэмэгдүүлж тэтгэлэг авдаг байжээ

МСҮТ-д суралцагчийн тоог хуурамчаар нэмэгдүүлж тэтгэлэг авдаг байжээ

Боловсролын салбарт баримталж буй бодлого, хэрэгжилт, 2023 оны ажлын төлөвлөгөөг танилцуулах уулзалтын үеэр Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан салбартаа тулгамдаж буй асуудал, зарим зөрчлийн талаар мэдээлэл өгсөн.

Тодруулбал, Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв (МСҮТ)-д тогтсон зөрчлмийн талаар "БШУЯ-наас МСҮТ-д сурч байгаа хүүхдүүдийн тоог цэгцлээд байна. Энд 4,000-7,000 хүүхдийн хий тоо гарч, их, дээд сургууль, ЕБС-д суралцаж буй хүүхдүүдийн регистрийн дугаарыг ашиглаж 200,000 төгрөг авдаг тогтолцоо байсан.

Өнгөрсөн жилийн хавар 200,000 төгрөгийн тэтгэлэг олгоход 4,800 хүүхэд илүү гарч, 7 тэрбум төгрөг авах эрсдэл байсан. Гэтэл үүнээс өмнөх жилүүдэд тухайн сургуульд сураагүй хүний регистрийн дугаарыг ашиглаж, татвар төлөгчдийн мөнгийг хий хоосон дансан дээр бичдэг байжээ. Ийм байдлаар хувьсах зардал авдаг байсан тогтолцоог халж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн" гэлээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

The Hu хамтлагийн "This Is Mongol" дуу шилдэг клипээр шалгарлаа

"The Hu" хамтлагийн "This Is Mongol" дууны клип дэлхийн алдартай "Metal Hammer" сэтгүүлээс гаргасан "2022 оны шилдэг 10 хөгжмийн видео"-ний нэг болжээ. Мөн уг дуу нь "Music.mxdwn.com" хөгжмийн онлайн

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН ВЬЕТНАМЫН КОММУНИСТ НАМЫН ТӨВ ХОРООНЫ ГАДААД ХОРООНЫ ДАРГА ЛЕ ХОАЙ ЧУНГ-ТАЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Вьетнамын Коммунист Намын Төв хорооны Гадаад хорооны дарга Ле Хоай Чунг-тай 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Ханой хотноо уулзав.

Гэсэр сүмээс Хүнсний 1-р дэлгүүр хүртэлх замыг хааж, хучилт хийнэ

Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвар хүртэл замын хойд урсгалын хөдөлгөөнийг өнөө шөнийн 00.01 цагаас 7 дугаар сарын 4-ний 5.00 цагт хязгаарлана.Энэ хугацаанд зорчих хэсгийн цемент б