loader
ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН ВЬЕТНАМЫН КОММУНИСТ НАМЫН ТӨВ ХОРООНЫ ГАДААД ХОРООНЫ ДАРГА ЛЕ ХОАЙ ЧУНГ-ТАЙ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН ВЬЕТНАМЫН КОММУНИСТ НАМЫН ТӨВ ХОРООНЫ ГАДААД ХОРООНЫ ДАРГА ЛЕ ХОАЙ ЧУНГ-ТАЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Вьетнамын Коммунист Намын Төв хорооны Гадаад хорооны дарга Ле Хоай Чунг-тай 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Ханой хотноо уулзав.

Вьетнамын Коммунист Намын Гадаад хорооны дарга Ле Хоай Чунг БНСВУ-ын Гадаад хэргийн дэд сайдын хувиар Монгол, Вьетнамын ГХЯ-д хоорондын өмнөх зөвлөлдөх уулзалтыг цар тахлын улмаас 2020 онд цахим хэлбэрээр дэд сайд Б.Мөнхжинтэй хийж байснаа дурсаад цаашид хоёр улсын ойр дотно, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий салбарт өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Тэрээр хүнд бэрх үед Монголын төр засаг, ард түмэн вьетнамын ард түмэнд сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлж ирснийг Вьетнам Улсын нам, төр засаг, ард түмэн үргэлж санан дурсаж явдгийг тэмдэглэв.

Мөн Вьетнамын Коммунист Нам нь улс орныг удирдан чиглүүлэх дээд байгууллага болохын хувьд Зүүн хойд Азийн бүс нутаг дахь чухал түнш Монгол Улстай тогтоосон харилцаанд өндөр ач холбогдол өгдөгийг онцолж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлж, улс төрийн харилцааг улам гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
Дэд сайд Б.Мөнхжин хоёр орны ард түмний нөхөрлөл түүхийн хүнд хэцүү сорилтыг даван туулж улам бэхжиж ирснийг тэмдэглээд цаашид Зүүн өмнөд Ази дахь уламжлалт түнш БНСВУ-тай хөгжүүлж буй харилцааныхаа түвшинг ахиулах, ирэх 2024 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан дээд түвшний айлчлал зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлэв.

Талууд хувьсан өөрчлөгдөж буй олон улсын нөхцөл байдалтай уялдуулан харилцаа, хамтын ажиллагаагаа улам нягт болгох, харилцан санал солилцож байх, олон улсын тавцанд харилцан бие биенээ дэмжиж хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Орчин үеийн бүх хүн Неандерталь гентэй болохыг судлаачид харуулжээ

Африк тивээс бусад тив рүү нүүдэллэсэн бүх хүмүүсийн удам ямар нэг хэмжээгээр Неандерталь хүний генийг хадгалж байдаг гэсэн хэвшмэл ойлголт бий.Харин орчин үеийн хүн төрөлхтний өлгий болсон Африк тиви

НҮБ- ийн аюулгүйн зөвлөлийн гишүүнээр Япон улс сонгогдлоо

Нэгдсэн үндэстний байгууллагын /НҮБ/ хориг тавьж, цэрэг хөдөлгөх эрхтэй хүчирхэг институт болох Аюулгүйн зөвлөлийн гишүүнээр Япон улс сонгогдлоо. Аюулгүйн зөвлөлийн байнгын бус таван гишүүний нэгээр с

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд монгол цэрэг оролцож эхэлсний 20 жилийн ойн хүрээнд “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” олон улсын бага хурлыг зохион байгуулах санаач