loader
Голуудын усны түвшин үерийн түвшинг 10-30 см даван үерлэжээ

Голуудын усны түвшин үерийн түвшинг 10-30 см даван үерлэжээ

Цаг уурын байгууллагын мэдээллээр өнөөдөр буюу 9-ний өдрийн байдлаар Орхон голын дунд хэсэг, Халх голын нийт уртын дагууд, Хангай нурууны өврийн Онги голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-25 см нэмэгдсэн байна.

Харин Улз, Халх, Хэрлэн болон Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-30 см давсан хэвээр байна.

Маргааш буюу 10-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.

Иймд дурдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхаарууллаа.

Эх сурвалж: ОБЕГ

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Тархины саа саажилттай хүүхдүүдэд хийгддэг мэдрэлийн ризотомия хагалгааг Монгол Улсад хийдэг болно

Тархины саа саажилттай хүүхдүүдэд хийгддэг мэдрэлийн ризотомия хагалгааг Монгол Улсад нутагшуулах, энэхүү хагалгааг хамтран хийх асуудлаар санал солилцох цахим уулзалт өнөөдөр боллоо.Уулзалтад АНУ-ын

Есдүгээр сарын 25-ны ням гарагийг автомашингүй өдөр болгоно

НЗДТГ-аас есдүгээр сарын 25-ны ням гарагийг автомашингүй өдөр болгохоор шийдвэрлэжээ. Ням гарагийн 07.00-18.00 цагт Энхтайваны өргөн чөлөөнд автомашины хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.

УИХ 2023 ОНЫ ТӨСВИЙГ 1.4 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ БАТАЛЛАА

УИХ-аар Монгол Улсын 2023 оны төсвийн хуулийн төслийг эцэслэн баталлаа. Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 19 их наяд 049.6 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн