loader
Ногоон сүүлт одыг маргааш харах боломжтой

Ногоон сүүлт одыг маргааш харах боломжтой

Одон орон судлаачид өнгөрсөн оны гуравдугаар сард хий, тоосонцор, чулуулгаас бүрдсэн мөсөн бөмбөлөг буюу "Comet ZTF" нэртэй ногоон өнгийн сүүлт одыг илрүүлсэн байна.

Энэхүү сүүлт одыг дэлхийн бөмбөрцгийн умард хагасын оршин суугчид нэгдүгээр сарын 21-ний үүрээр уг сүүлт одыг харах боломжтой ажээ.

Уг сүүлт одыг энэ сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр сүүлийн удаа дэлхийн оршин суугчид харах боломжтой хэмээн НАСА-гаас мэдээлэв. Өмнө нь 50 мянган жилийн өмнө ганцхан удаа тохиож байсан үзэгдэл ажээ.

Харин энэ удаагийн үзэгдэл сүүлийнх хэмээн судлаачид үзэж буй. Учир нь ногоон сүүлт од нарны аймгаас гарч буй тул дэлхийд дахин ойртохгүй ажээ.

НАСА-гийн зүгээс энэ шөнө сар харагдахгүй, тэнгэр харанхуй байх тул сүүлт одыг ажиглахад тохиромжтой гэв. Мөн хоёрдугаар сарын эхээр ногоон сүүлт од дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын оршин суугчдад харагдах юм. Сүүлт од, дэлхийгээс сар хүртэлх зайнаас 109 дахин хол байх юм. Гэвч маш хурц гэрэлтэй тул харах боломжтой ажээ.

Мэргэжилтнүүдийн зүгээс ногоон сүүлт одыг телескоп, дуран болон нүдээрээ ч харах боломжтой хэмээн мэдээллээ.


foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЗГ: Ховд аймгийн засаг даргыг огцруулах шийдвэр гарлаа

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг

ШӨХТГ: Шатахууны үнэ бууна

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахууны үнэ буух боломжтой талаар мэдээлжээ.Тус байгууллагаас "ОХУ-ын Роснефть компаниас энэ сард манай улсад нийлүүлэх А-80, Аи-95, Аи-98 автобензиний и

“Хасу-Мегастарс”, болон “Алдар” спорт хорооныхон багаараа тэргүүлэв

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 56, эмэгтэйчүүдийн 22 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 6 дугаар сарын 28-29-нд Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд болж шилдгүүдэ