loader
Бүх цаг үеийн хамгийн их орлоготой "youtube" сувгуудыг нэрлэлээ

Бүх цаг үеийн хамгийн их орлоготой "youtube" сувгуудыг нэрлэлээ

Дэлхийн хамгийн том 10 зах зээлийн долоо нь хүүхдэд зориулсан видеогоор мэргэшсэн контент бүтээгчид байдаг.

"Cocomelon" гэх юүтүб хуудсан дахь хүүхдийн суваг нь 282.8 сая ам.долларын орлого олж бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой суваг болсон юм. АНУ-д байрладаг студи нь 2006 оноос хойш хүүхдүүдэд зориулсан видео бичлэг хийж байгаа бөгөөд дэлхий даяар хамгийн их хандалт авсан суваг билээ.

Хойд Америк, Европ, Өмнөд Америкт "Cocomelon"-оос гадна хамгийн өндөр орлоготой хүүхдүүдийн сувгууд байдаг. Оросын "Like Nastya" (167.5 сая ам.доллар), Аргентины " El Reino Infantil " (102.2 сая ам.доллар) тус тус сувгууд нь хандалтынхаа түвшнээр YouTube-ээс ашиг орлогыг цуглуулжээ.

Харин манай улсын "Pororo the Little Penguin" буюу Өмнөд Солонгос улсын хүүхэлдэйн киног орчуулан хүргэдэг тус суваг 268 мянган ам.долларын ашигтай ажилласан хэмээн бүртгэгдсэн байна.

Энэтхэг дэх интернэт платформын өсөлтийн ачаар Ази Номхон далайн бүс нутаг манай гараг дээрх юүтүб үзэгчдийн 30%-ийг эзэлдэг. "ChuChuTV" нь 2021 онд Энэтхэгт 50 сая захиалагчтай анхны хүүхдийн суваг болсон. Тус судалгаагаар сувгийн түүхэн дэх 81.7 сая ам.долларын орлогоор "ChuChuTV" бусад Ази болон Далайн орнуудад хамгийн их орлого олсон суваг болохыг харуулж байна.

Судалгааны зургийг харахыг хүсвэл энд дарна уу.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол, Австрали улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан марк гарав

Маркийн нээлтэд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэти Смит, “Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар оролцож үг хэлэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд 38 мянган чадварлаг инженер хэрэгтэй байна

Өмнөговь аймаг, энэ орчмын бүс нутаг нь уул уурхай, эрчим хүч болон боловсруулах аж үйлдвэрийн салбарын хөгжлийн гол цэг, тэргүүлэх бүс нутаг болон хөгжиж байна. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 3

Хеликобактерийг даатгалаар устгаж, эмчилж эхэллээ

Улсын төсвийн болон хувийн эмнэлгүүд гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжиснээр иргэнд ч, тухайн эмнэлэгт ч үр өгөөжөө өгөөд буй.Тухайлбал өнгөрсөн онд улсын томоохон эмнэлгүүдийн ажилтан, албан хаагчдын ца