loader
Орон нутгийн замд хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна

Орон нутгийн замд хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна

Сар шинийн баярын өдрүүдэд орон нутагт зорчих хөдөлгөөн нэмэгддэг.

Иймд замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хурдаа тохируулан явахыг Тээврийн Цагдаагийн Албанаас зөвлөж байна. Мөн олон улсын болон улсын чанартай авто замуудад хөдөлгөөнт эргүүлийн автомашинтай алба хаагчдыг хуваарийн дагуу өдөр бүр хяналт шалгалтаар ажиллуулж байгаа юм.

Хяналт шалгалтаар

  • хурд хэтрүүлэх,
  • согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох,
  • жолоодох эрхгүй хүнд жолоогоо шилжүүлэх,
  • гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн асахгүй эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох зөрчил их бүртгэгджээ.

Орон нутгийн замд зөвшөөрөгдөх хурдны дээд хязгаар 80 км/цаг байдаг. Учир нь уг хязгаараас дээш хурдтай яваа автомашин осолд ороход доторх хүмүүс амьд үлдэх магадлал 20 хувиас бага байдаг гэдгийг ТЦА-аас мэдээлэв.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Өнөө маргааш ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, ялангуяа Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилга

Есдүгээр сард 2.4 тонн үнэт металл худалдан авсан байна

Монголбанк 2022 оны 9 дүгээр сард 2,416.4 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 15.0 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1 хувиар өссөн үзүүлэлт байна.

УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд

УИХ-ын хаврын ээлжит чуулганы 2022 оны тавдугаар сарын 23-наас 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг хүргэж байна.ДАВАА ГАРИГ /2022.05.23/ЦАГНЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААНХААНА10.00