loader
Гадаад руу зугтсан авлигачдын гадаад паспортын хугацааг цуцлана

Гадаад руу зугтсан авлигачдын гадаад паспортын хугацааг цуцлана

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, системийн авлигатай тэмцэх “5 Ш” ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Засгийн газар “Шувуу” ажиллагааны хүрээнд хууль хяналтын байгууллагад шалгагдаж байх явцдаа хилийн чанадад оргон зайлсан этгээдүүдийн нэрсийг зарлаж, иргэний гадаад паспортын үйлчлэх хугацааг цуцалж, хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд УИХ-д оруулахаар болжээ.

Энэ асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийднэ гэж өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн намууд, олон улсын төлөөлөгчид оролцсон арга хэмжээн дээр мэдэгдээд авлаа. Оюутолгойн гэрээг Дубайд очиж өөрчлөн, Монгол Улсад ашиггүй заалт оруулсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Улаанбаатар хотын газрын авлига болон улс төрийн хүрээний авлигын хэрэгт хамгийн их хамааралтай Ж.Бадамжунай, "Богдхан төмөр зам" болон үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудлаар шалгаж эхлэх сургаар гадагшаа дүрвэсэн “Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал болон Монголын Төмөр зам төслийн хөрөнгийг завшсан хэрэгт шалгагдаж байгаад оргосон “Либерти Партнерс” компанийн захирал Ч.Ганбат, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ нарын олон “шувуучид”-ийн гадаад паспорт хүчингүй болж, эх орондоо ирэхээс өөр сонголтгүй болох бололтой.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Тэмцлийн хурц хэлбэрт шилжсэн Иран эмэгтэйчүүд

Иран улс улс төрийн эмх замбараагүй байдал, иргэдийн жагсаал цуглаан дунд үймж байна. 22 настай Махса Амини нэртэй эмэгтэйг хижаб буюу толгойн алчуур зүүж яваагүйнх нь төлөө баривчилж, улмаар бүсгүй амиа алдсан явдал саяхан гарлаа.

2030 оны өвлийн олимпийг эсэргүүцсэн жагсаал болжээ

Японы нийслэл Токио болон хойд зүгийн Саппоро хотуудад өчигдөр /2022.06.12/ 2030 оны өвлийн олимпийг эсэргүүцсэн жагсаал болжээ. 2030 оны өвлийн олимпийг Япон зохион байгуулах санаачлага гаргасан.Жагс

12-р сард болох ЭЕШ-д бүрэн дунд гэрчилгээтэй хэн ч орж болно

Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулдаг болж байгааг Боловсролын үнэлгээний төвөөс танилцуулсан. Энэ талаар тус төвийн захирал Л.Ганбат “Цаашид ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг болохоор өөрчлөлт оруулж байгаа. Ингэхдээ 2022 онд элсэлтийн ерөнхий шалгалт болон Монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулна.