loader
12-р сард болох ЭЕШ-д бүрэн дунд гэрчилгээтэй хэн ч орж болно

12-р сард болох ЭЕШ-д бүрэн дунд гэрчилгээтэй хэн ч орж болно

Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулдаг болж байгааг Боловсролын үнэлгээний төвөөс танилцуулсан. Энэ талаар тус төвийн захирал Л.Ганбат “Цаашид ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг болохоор өөрчлөлт оруулж байгаа. Ингэхдээ 2022 онд элсэлтийн ерөнхий шалгалт болон Монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулна.

Хоёр дахь шалгалтыг арванхоёрдугаар сард зохион байгуулна.

Үүнтэй уялдуулан оюутан элсүүлэх журамд өөрчлөлт оруулах болно. Өөрөөр хэлбэл, нэмэлтээр арванхоёрдугаар сард элсэлтийн шалгалт авдаг болсноор их, дээд сургуулиуд өвлийн элсэлт авдаг систем рүү орж байгаа юм. Мөн ЭЕШ-ын журамд бүрэн дунд боловсрол эзэмшсэн хүн хамрагдана гэх заалт бий. Арванхоёрдугаар сард зохион байгуулагдах шалгалтад дүн оноогоо ахиулахыг хүссэн, зургаадугаар сард болсон ЭЕШ-д орж чадаагүй бүрэн дунд боловсролын гэрчилгээг авсан хэн ч хамрагдах боломжтой. Энэ оны арванхоёрдугаар сард болох ЭЕШ-ын бүртгэлийн талаар тухайн үед нь мэдээлнэ” гэлээ.

Мөн тэрбээр, олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох боломжтой болж байна гэсэн юм.

Б.УНДРАМ  /News.mn\ 

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

10 сарын 1-нээс халдварт бус өвчний үед хэрэглэх 15 ерөнхий нэршлийн эмийг ЭМДС 100 хувь хариуцан төлнө

​Аравдугаар сарын 1-нээс халдварт бус өвчний үед хэрэглэх эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан төлнө.

Apple IPhone 14 гар утасны нээлт ирэх сарын 7- ны өдөр болно

Блүүмбергийн мэдээлснээр, 9-р сарын 7-нд болох онлайн нээлтийн арга хэмжээний үеэр iPhone 14-ийг танилцуулахаар бэлдэж байгаа бөгөөд 9-р сарын 16-наас эхлэн худалдаанд гарахаар болжээ. Энгийн iPho

Б.Батцэцэг: Хэлэлцээний үр дүнд бид сэтгэл хангалуун байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 8 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал