loader
Түшиц ханыг засварлаж, нурах эрсдэлгүй болголоо

Түшиц ханыг засварлаж, нурах эрсдэлгүй болголоо

Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 61 дүгээр байрны урд талын түшиц хана хуучирч муудан, улмаар хоёр талд нь байрлах угсармал бетонон шат, түүнийг холбосон явган хүний зам цөмөрч, хагаран иргэд зорчих боломжгүй болоод байсан. Тиймээс дээрх түшиц ханыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар засварлах ажлыг өнгөрсөн наймдугаар сараас эхлүүлсэн юм. Одоогийн байдлаар түшиц ханыг бүрэн засварлажээ.  Түшиц хана дээгүүрх 100 метрийн урттай явган хүний замыг 3,4 метр өргөн болгон шинэчилж зассанаас гадна түшиц хана дагуу байрладаг 13 гараашийн хаалга дэлгэгдэж онгойдог байсныг сөхөгддөг автомат хаалгаар сольсон байна. Мөн түшиц хананы зүүн талд хөгжлийн бэрхшээлтэй иргэд аюулгүй зорчих, байрны арын саад руу чөлөөтэй орж, гарах, амрах боломжийг бүрдүүлэх зорилгоор зориулалтын шат хийжээ.Ташрамд дурдахад, өнгөрсөн онд Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингүнжавын гудамжийг Амарсанаагийн гудамжтай холбох 0.96 км авто замын нөлөөлөлд өртсөн тоосгон 50 гараашийг чөлөөлж авто зам, явган хүний зам шинээр тавьсан юм. Ингэхдээ авто замын зорчих хэсгийн өргөн 5-5.5 метр байсныг зургаан метр болгон өргөсгөж, замын урд талдаа хоёр метр өргөнтэй явган хүний зам тавьсан нь иргэдийн талархал хүлээгээд буй юм.НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Үер буух эрсдэлтэй байршилд буухгүй байхыг анхаарууллаа

Иргэдийг үер буух эрсдэл бүхий байршил, үерийн далан, сувгийн хамгаалалтын зурваст буухгүй байх, шинээр хашаа байшин, газар худалдаж авахдаа намаг цэвдэг, үерийн эрсдэл, хөрсний усны нэвчилт зэргийг ш

Арванхоёрдугаар сарын 29-ний пүрэв гарагт бүх нийтээр амарна

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ой арванхоёрдугаар сарын 29-ний Пүрэв гарагт тохиож, бүх нийтээрээ амарна.111 жилийн өмнө монголчууд Манж Чин Улсын харьяанаас бүрэн гарч, т

Монголд ирж гулгах Рика Хонго гэж хэн бэ

Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монголын тэшүүрийн холбоо, Японы тэшүүрийн холбоотой хамтран анх удаагаа “Тал нутгийн мөсөн шоу” арга хэмжээг нэгдүгээр сар