loader
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Сайдын ээлжит шуурхай хуралдаан /2022.09.26/-ны өдөр боллоо. Барилга, хот байгуулалтын яамны газар хэлтсүүд, харьяа байгууллагуудын өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд шуурхай хуралдаанд танилцууллаа.

Мэдээллийн дараа цаг үеийн асуудлуудаар холбогдох албан тушаалтнууд нэмэлт мэдээлэл өглөө. Үүнд: БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг цементийн үнийн өсөлттэй холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг танилцуулав. Тодруулбал “МАК” ХХК өнгөрсөн долоо хоногт цементийн үнээ өсгөсөн, үүнтэй холбогдуулан ШӨХТГ давамгай аж ахуй нэгжүүдийг нарийвчлан шалгахаар болсон, бусад аж ахуй нэгжүүдийн үнэ өсөөгүй, цементийн өртөг үнийг тооцох, захууд дээр шуудайтай цементийн ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр чиглэлээр ажиллаж байна.

Тус мэдээллийн дараа БХБЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Л.Идэрцогт Монгол Улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт болон Ерөнхий сайдын үүрэг даалгаварын хэрэгжилтийн явцыг танилцуулав. Дээрх баримт бичгүүдийн хэрэгжилт нийт дүнгээрээ 76-90 хувийн биелэлттэй гарч байгаа ч зарим нэг анхаарах ажлууд байгааг холбогдох удирдлагуудад анхаарууллаа.

Шуурхай хуралдаанд тавигдсан цаг үеийн мэдээллүүдтэй холбоотойгоор мөн ирэх өдрүүдэд хийгдэх ажлууд, томоохон төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах хүрээнд сайд Б.Мөнхбаатар газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:

✅Цементийн хомсдол болон үнийн хөөрөгдэлтэй холбоотойгоор үйлдвэрлэл эрхлэгчид болон ШӨХТГ-тай уулзаж, шийдэл гаргах,

✅”Ногоон нуур-1008 айлын орон сууц”, Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн цементийн хэрэгцээг тогтвортой хангах талаар мэдээлэл өгөх,

✅Монгол улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөө, Ерөнхий сайдын үүрэг даалгаварын хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах талаар яам болон харьяа байгууллагууд онцгойлон анхаарах,

✅Нийтийн аж ахуйн салбарын үйлчилгээ, тусгай зөвшөөрлийг цахимжуулах талаар танилцуулах,

✅Тендэрийн үйл ажиллагаатай холбоотой дутуу ажлыг ирэх 14 хоногийн хугацаанд эцэслэж дуусгах.

✅Яамны захиалгаар хэрэгжүүлж байгаа зураг төслийн ажлууд болон зарим төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх,

✅Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногт багтаан зохион байгуулах, бэлтгэлийг хангах.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Европын холбоо руу Монголын гоо сайхны бүтээгдэхүүнийг экспортлоход бэлтгэж байна

Европын холбооноос Монголын худалдааг дэмжих TRAM төслөөр манай улсад чацарганы, гоо сайхан, арьс ширэн бүтээгдэхүүний кластеруудыг байгуулаад байна. Энэ хүрээнд “Монголын экспортын кластеруудын сүлжэ

Сирийн газар хөдлөлт: Нурангиас дөнгөж төрсөн нярай хүүхэд аварчээ

Газар хөдлөлийн гамшигт өртсөн Жендерес хотод үүрэг гүйцэтгэж буй Сирийн аврагчид барилгын нуранги дороос төрөөд удаагүй нярай хүүхдийг аварчээ.Нярайг яаралтай эмнэлэгт хүргэж, одоо амь нас нь аюулгүй

Коронавирусийн халдварын үед дэлгэх орны төлөвлөгөөнд хувийн хэвшлийн эмнэлгүүдийг оролцуулах үүрэг өгөв

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал боллоо.Энэ удаагийн хурлаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусын халдварын нөхцөл байдлын мэдээлэл, томуугийн идэ