loader
Монголын шатарчид VI өрөгт ялалт байгууллаа

Монголын шатарчид VI өрөгт ялалт байгууллаа

Энэтхэгийн Ченнай хотод болж байгаа шатрын 44 дүгээр олимпиадын 5 дугаар өрөгт анхны хожигдлоо амссан Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй баг өчигдөр 6 дугаар тавилд ялалт байгуулав.

Эрэгтэйчүүдийн шигшээ баг Марокко улсын шигшээг 4:0-ээр хуурай хожлоо. Их мастер С.Билгүүн энэ удаа өнжиж бусад нь бүгд ялалт байгуулснаар 188 багаас одоогоор 38 дугаар байрт явна.

Харин эмэгтэйчүүд 6 дугаар өрөгт Норвегийн багийг 2.5:1.5-аар буулган авлаа. Хамгийн туршлагатай шатарчин, их мастер А.Энхтуул энэ удаа өнжиж, түүний оронд нэгдүгээр ширээнд тоглосон ОУМ Б.Баярмаа хожигдсон. Харин манай гурван "Зул"-аас Д.Мөнхзул, Б.Мөнгөнзул нар хожиж Т.Мөнхзул тэнцэв.




Олимпиад өнөөдөр нэг өдөр завсарлаж байгаа бөгөөд маргааш 7 дугаар өрөгт манай эрэгтэй шатарчид Хорватын багтай, бүсгүйчүүд Куба улсын багтай тоглоно.





foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Коронавирусээс урьдчилан сэргийлэхэд Улаанбаатар хотын төсвөөс 600 орчим сая төгрөг зарцуулахаар байгаа"

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн зүгээс 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарсан бөгөөд 22 заалт бүхий төлөвлөгөө г

Зеленський: Украин өвлийг давахын тулд нүүрс, байгалийн хийн эспортоо зогсооно

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський тусгаар тогтносноос хойших хамгийн хүнд өвөл ирж байгаа тул байгалийн хий болон нүүрсний экспортоо түр хугацаанд зогсоох шаардлагатай байна гэжээ. "Дайнаас бол

АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтийг шүүх татгалзаж шийдвэрлэжээ

Өчигдөр болсон Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Ардчилсан Намтай/АН/ холбоотой асуудлыг хэлэлцжээ.Ардчилсан Намын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх И.Мөнхжаргал, Б.Ган-Очир, П.Нүрзэд нараас “Хаягийн