loader
Улаанбаатар-Гуанжоугийн нислэг тогтмолжиж байна

Улаанбаатар-Гуанжоугийн нислэг тогтмолжиж байна

Цар тахлын улмаас Монгол-Хятадын агаарын хил хаагдсанаас хойш 28 сар өнгөрчээ. Хоёр орны төлөөлөгчид болон холбогдох албаны хүмүүс агаарын хилийг нээж, долоо хоног тутамд нислэг үйлдэх талаар хэлэлцэж, шийдэлд хүрсэн талаар өнгөрсөн тавдугаар сард мэдээлсэн. Гэвч одоог хүртэл Хөх хотын нислэгийг эхлүүлээгүй хэвээр байна. Тодруулбал, зургадугаар сарын 1-нээс Улаанбаатар-Гуанжоу, Хөх Хот руу нислэг эхлэх байв.

Өнөөдрийн байдлаар шийдвэр албажиж эхэлсэн бөгөөд МИАТ хувьцаат компанийн тухайд сард зөвхөн нэг удаа Гуанжуо руу нислэг хийх тушаал авчээ.

Гуанжуо руу эхний нислэг долдугаар сарын 10-нд 100 хүрэхгүй зорчигч авч, тасалбар захиалга дүүрсэн гэх мэдээллийг өглөө. Мөн зорчигчдод тавигдах шаардлага нь тухайн улс оронд сурдаг, ажиллаж амьдардаг байх шаардлагатай бөгөөд хүндэтгэх шалтгаангүй хүмүүст тийз олгохгүй байх үүрэг өгсөн байна. Дараагийн нислэгийг ирэх сард товложээ.

Монголын агаарын тээврийн авиа компаниуд нислэг үйлддэг Шанхай, Бээжингээс бусад хот руу долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх талаар Засгийн газраас танилцуулсан. Ингэснээр МИАТ хувьцаат компани Гуанжоу чиглэлд, "Аэро Монголиа" компани Хөх хотын чиглэлд нисэх болсон юм. Тус компаниуд дээрээс өгсөн чиглэлийн дагуу сард нэг удаа ийнхүү нислэгээ эхлүүлэхэд бэлэн болжээ.

Нислэгийн хуваарь:

  • Улаанбаатар-Гуанжоу чиглэлийн эхний нислэг долдугаар сарын 10-нд Чингис Хаан ОУНБ-аас 22:40 цагт хөөрөөд Гуанжоу хотод долдугаар сарын 11-ны өдрийн 02:40 цагт бууж, Гуанжоу хотоос 03:50 цагт хөөрөөд Улаанбаатар хотод 08:00 цагт буух аж. Дараагийн нислэг наймдугаар сарын 5-нд төлөвлөжээ.

Зорчигчдод тавигдах шаардлага:

  • БНХАУ-ын хилээр нэвтрэхэд тавигдах шаардлага болон тусгаарлалтын хугацаатай холбоотой БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас ирүүлсэн мэдээллийг дагуу хяналт тавигдана.

Виз болон эрүүл мэндийн шаардлага:

  • Хятад руу нэвтрэн ороход нэгдсэн ажиглалтад байх шаардлагатай тул БНХАУ-ын харьяалалтай бус иргэн нь хүчинтэй визтэй эсэхийг шалгаж тийз бичих
  • Монгол Улсад гуравдагч орноос ирсэн иргэдэд эрүүл мэндийн код олгох боломжгүй тул Монгол улсаар дамжин өнгөрч Хятад руу нэвтрэх тохиолдолд тийз бичиж олгохгүй
  • Нислэгээс өмнө http://mn.china-embassy.gov.cn/…/t20220630_10713112.htm хаягаар нэвтэрч эрүүл мэндийн мэдүүлэгийн хуудас авахад тавигдах журамтай танилцаж мэдээлэл авсан байх
  • Гадаад иргэд https://hrhk.cs.mfa.gov.cn/H5/ хаягаар эрүүл мэндийн код авсан байх
  • Монгол Улсын иргэд хил нэвтрэхтэй холбоотой асуудлыг Хятадын элчин сайдын яамнаас заавал тодруулах шаардлагатай. Виз болон бусад шаардлагатай мэдээллийг дараах линкээс авах /http://mn.china-embassy.gov.cn/…/t20220617_10705582.htm/

Шинжилгээний шаардлага

  • 2022 оны зургадугаар сарын 24-нөөс эхлэн Хятадын болон гадаадын бүх зорчигчид нуклейн хүчлийн шинжилгээнд /PCR/ хамрагдах ёстой
  • Онгоцонд суухаас 48 цаг, 24 цагийн өмнө нийт хоёр удаа PCR шинжилгээ, мөн онгоцонд суухаас 12 цагийн дотор эсрэг биетийг илрүүлэх ковидын түргэвчилсэн шинжилгээ хийлгэсэн сөрөг хариутай байх
  • Бүх шинжилгээг элчин сайдын яамнаас томилсон дараахь шинжилгээний байгууллагад өгөх
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв /National Research Center for Infectious Diseases/
  • Зоонозын өвчин судлалын үндэсний төв /Zoonotic Disease Research Center/
  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /National Center for Public Health/

Тусгаарлалтын зардал:

  • Тусгаарлалтын зардал нь тухайн нислэгт хуваарилагдсан буудлаас хамаарч, 1 хүний хоногийн 500-600 /хоол багтсан/ юань байна. Тусгаарлагдах буудлыг захиалах, сонгох боломжгүй.
  • Нислэгийн мэдээлэл, суудал захиалгын тухайд:
  • Гуанжоу хотын нислэг нь цар тахлын үеийн тусгай шаардлагатай мөн тусгаарлалтын горимтой тул чиглэлээс хамаарч нислэгийн тийзний захиалга авч бичэх юм байна.
foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Эрээн хот эрчим хүчний нүүрсний задгай тээврийн экспортыг зөвшөөрлөө

Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх штабаас 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс эхэлж, задгай вагоноор эрчим хүчний нүүрс импортлохыг зөвшөөрсөн мэдэгдэл гаргалаа. Үүнээс өмнө тавду

"Архинд донтсон 27 хүртэлх насны залуусын тоо эрс нэмэгдэж байна"

Эх сурвалж: eguur.mnӨвлийн тэргүүн сар эхэлж, хүйтний эрч чангарч байна. Төв талбайд таван хоногийн турш иргэд жагсав. Энэ хугацаанд мэр сэр согтуу хүмүүс харагдана. Гэвч зөвхөн талбайд гэлтгүй гудамж

ЗГ: 2022 он дуустал Аи-92 автобензиний үнийг тогтвортой байлгана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны долдугаар сарын 20-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.ОХУ-ын “Роснефть” компаниас энэ оны долдугаар сард манай улсад нийлүүлэх А-80 автобензин 1255 ам