loader
Цас орж, цасан шуурга шуурна

Цас орж, цасан шуурга шуурна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө баруун аймгуудийн нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудийн ихэнх нутгаар, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

Өнөөдрийн /02-р сарын 27-ны/ 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн  аймгуудийн ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд, зүүн аймгуудийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн төв болон зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -26...-31 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -19...-24 градус хүйтэн,  Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...+2 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -8...-13 градус, өдөртөө ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -19...-24 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -11...-16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -4...+1 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...+9 градус дулаан, бусад нутгаар -5...-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -8...-10 градус, өдөртөө хүйтэрч -5...-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -16...-18 градус, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -11...-13 градус, өдөртөө хүйтэрч -6...-8 градус хүйтэн байна.

2023 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 04-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

28-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно, бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 3 сарын 1-нээс  ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -14...-19 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 30-аас 20 хувь болгох боломжийг судалж байна

Шадар Сайдаас үүрэг өгсний дагуу Сангийн яам ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 30-аас 20 хувь болгох, 2013-2020 онд ипотекийн 8 хувийн зээлд хамрагдсан 63 мянга орчим иргэдийн зээлийн хүүг бууруу

Стэнфордын судлаачид шувуу шиг өдтэй дрон бүтээжээ

Нисэх онгоц бүтээсэн цагаасаа эхлэн хүн төрөлхтөн шувуу шиг хурдан, хөнгөн, уян хатан нисдэг биет зохион бүтээх мөрөөдөлтэй болсон юм.Энэ мөрөөдөлд хүрэхэд ойрхон болсныг өчигдөр АНУ-ын Стэнфордын их

“NAADAM NIGHT-2022” үдшийн цэнгүүний тасалбар 80 мянган төгрөгийн үнэтэй худалдаанд гарчээ

Үндэсний соёл амралтын хүрээлэнд “NAADAM NIGHT- 2022” үдшийн цэнгүүнийг долоодугаар сарын 11-нд 17:00-00:00 цагт зохион байгуулахаар болсон. Тэгвэл тус үйл ажиллагааны тасалбар 80,000 төгрөгийн үнэтэй