loader
Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 30-аас 20 хувь болгох боломжийг судалж байна

Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 30-аас 20 хувь болгох боломжийг судалж байна

Шадар Сайдаас үүрэг өгсний дагуу Сангийн яам ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 30-аас 20 хувь болгох, 2013-2020 онд ипотекийн 8 хувийн зээлд хамрагдсан 63 мянга орчим иргэдийн зээлийн хүүг бууруулан 6% болгох боломжийг судалж байна.


Шадар сайд С.Амарсайхан энэ сарын 4-нд арилжааны банкуудын захирлуудыг хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр тэрээр ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргаж, ажлын хэсгийг Сангийн дэд сайд М.Мөнгөнчимэг ахалж байна.

Өнгөрсөн сард нийт 693 иргэн 75 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авах өргөдлөө өгчээ. Гэвч банкуудад урт дараалал үүсэж, өмнөх зээл хүссэн өргөдлийг шийдвэрлэсний дараа иргэдэд зээл олгож байна.

Орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийг цар тахлын тухай хуультай уялдуулан хойшлуулсан. Ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран энэ оныг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан юм.

Энэ нь дараагийн зээлүүдийг санхүүжүүлэхэд хүндрэл учруулж байна. Учир нь өмнөх зээлийн эргэн төлөлтөөр дараагийн зээлүүдийг санхүүжүүлдэг юм.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЭНЭ "7 ХОНОГ"-ООС ЭХЛЭН ЦАЛИНГИЙН ТОДОРХОЙЛОЛТЫГ И-МОНГОЛИАГААС АВДАГ БОЛНО

Энэ долоо хоногт дараах үйлчилгээнүүд цахимжиж E-Mongolia-д орно. Үүнд:Боловсролын ерөнхий газар1. Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариу үр дүн 3Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн га

Үндэсний бөхийн өмсгөлд шалгалт хийх тодорхой шийдвэр гаргажээ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос албан ёсоор томилсон үндэсний бөхийн өмсгөл шалгагч нар 5, 6 дугаар сард зохион байгуулсан барилдаануудад тогтмол шалгасан байна.Улмаар шалгагчид зөрчилтэй

Б.Батцэцэг Туркийн нийт ард иргэдийн уй гашууг хуваалцаж, эмгэнэл илэрхийлэв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яаманд очиж эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа.