loader
Монгол, Австрали улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан марк гарав

Монгол, Австрали улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан марк гарав

Монгол Улс, Австралийн Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан шуудангийн марктай боллоо.

“Монгол Улс, Австралийн Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил” сэдэвт маркт Жаргалант Хайрханы бэлд, Хүйсийн говьд бэлчиж буй янзагаа дагуулсан монгол бөхөн, Австралийн Улуру хэмээх аварга хадан цохионы энгэрт үр төлөө бойжуулж буй улаан имжийг дүрсэлсэн аж.

Маркийг бүтээхэд ахмад дипломатч О.Батсайхан мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран ажиллажээ.

 
 

Маркийн нээлтэд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэти Смит, “Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар оролцож үг хэлэв. Түүнчлэн хүндэт зочдод дурсгалын марк өгчээ.

 

Эх сурвалж: ГХЯ

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн бага хурал хийнэ

Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 1 давхарт11:00 цагт Баянгол дүүргийн 1 дүгээр хорооноос сонгогдсон ДИТХ-ын төлөөлөгч "У" нь УБТЗ-ын салбар нэгжид даргын албан тушаал хашиж байхдаа шүүхээр ял шийтгэл

ЕХ эрчим хүчний салбарын стратегийн түншлэлийн тухай санамж бичиг Азербайжантай байгуулав

Азербайжан, Европын Холбоо /ЕХ/ Эрчим хүчний салбарын стратегийн түншлэлийн тухай харилцан ойлголцлын санамж бичигт даваа гарагт гарын үсэг зурлаа. Баримт бичигт Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев,

Битүүлэх ёс

Битүүлэх ёс


2023-02-20 17:14 PM

XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн отгон өдөр буюу битүүн өнөөдөр тохиож байна.Битүүлэх гэдэг нь билгийн улирлын cap бүрийн гучинд тэнгэрт cap үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал