loader
"Монголын сайхан бичигтэн-2022" улсын уралдааны шагнал гардуулна

"Монголын сайхан бичигтэн-2022" улсын уралдааны шагнал гардуулна

Нэгдүгээр сарын 20-ны өдөр болох үйл явдлын тойм:

09.00 цагт: Төрийн ордонд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол 5 дахь өдрөө үргэлжилнэ.

10.00 цагт: Уран зургийн галларейд "Монголын сайхан бичигтэн-2022" улсын 26 дахь уралдааны шагнал гардуулах ёслол, шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнгийн нээлт болно. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно. Шилдэг бүтээлийн үзэсгэлэн 7 хоног үргэлжилнэ.

10.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. 

09.00-11.00 цагт: Нийслэлийн “Хангарди” ордонд Хавдартай тэмцэх дэлхийн өдрийг угтан, Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос сэтгүүлчдийн мэргэжлийн өсөлт, хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд "Архи, тамхины хэрэглээ ба хавдар" сэдэвт уулзалт, сургалт зохион байгуулна. Утас: 99106-580, 8802-3206.

11.00 цагт: "Тавантолгой түлш" ХХК-иас шахмал түлшний чанар, технологи, орц найрлага, үйлдвэрлэлийн шат дамжлагын талаар танилцуулах нээлттэй уулзалт Налайх дүүрэгт байрлах зүүн үйлдвэрт болно. Унаа нэгдсэн журмаар  10.00 цагт “Гутлын-22” буюу “Өглөөний” гудамжнаас хөдөлнө. Утас: 8802-8646, 9999-1116.

11.30 цагт: “ЗМ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асарч байгаа асран хамгаалагчдын төлөөллөөс Засгийн газарт шаардлага хүргүүлж, хэвлэлийн бага хурал зарлажээ.

11.40 цагт: “Шинэ 100 айл” барилгын материалын төвд үндэсний үйлдвэрлэгчдийн "Амар байна уу?" сар шинийн баярын нэгдсэн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа гарч эхэллээ.



foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“MEDLE” АНХНЫ ЦАХИМ СУРГУУЛИЙН БАГШ НАРТ КОМПЬЮТЕР ГАРДУУЛЛАА

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр “Medle” анхны цахим сургуулийн багш нарт компьютер, тоног төхөөрөмж гардуулан өглөө. Хүүхэд бүрд чанартай боловсролыг тэгш, хүртээмжтэйгээр о

ЗҮҮНБАЯН-ХАНГИ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР НЭЭНЭ

Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,9 км төмөр замыг өнөөдөр нээх гэж байна. Тус төмөр замыг шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд уул уурхайн экспортыг нэмэгдүүлэхээр шинээр тавьсан юм.

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т "99.5 мянган га талбай"-д хайгуулын зургаан тусгай зөвшөөрөл нэмж олгожээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй төлөөлөл энэ амралтын өдрүүдэд Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллажээ.Томилолтын эхний өдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажиллаж ил уурхай, бая