loader
ЗҮҮНБАЯН-ХАНГИ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР НЭЭНЭ

ЗҮҮНБАЯН-ХАНГИ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР НЭЭНЭ

Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,9 км төмөр замыг өнөөдөр нээх гэж байна. Тус төмөр замыг шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд уул уурхайн экспортыг нэмэгдүүлэхээр шинээр тавьсан юм.

Манай улс өмнө нь Эрээнцав, Замын-Үүд, Бичигт гэсэн гурван боомтоор төмөр замаар холбогдсон байдаг. Эрээнцав, Замын-Үүдийн төмөр зам Улаанбаатар төмөр замын сүлжээ бол Боомтын сэргэлтийн хүрээнд хийж байгаа төмөр замын эл бүтээн байгуулалт нь Монгол Улсын үндэсний төмөр замын сүлжээ болж буйгаараа онцлогтой. Монгол Улсад хамгийн анхны гурвалсан төмөр замын уулзвар гэдгээрээ үр ашигтай гэдгийг албаныхан онцолсон.

Замын-Үүдийн боомтоор өдөрт галт тэрэгний 14 цуваа хил нэвтэрдэг бол энэ зам ачааллыг Гашуунсухайт, Ханги боомт руу тавьсан төмөр зам хуваалцаж, хилээр экспорт хийх чадамж 2-3 дахин нэмэгдэх юм.

Өөрөөр хэлбэл, Тавантолгойгоос нүүрс тээвэрлэж Гашуун сухайтын боомтоор нэвтрүүлэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хот руу авто зам болон төмөр замаар тээвэрлэдэг байсан бол эл зам ашиглалтад орсноор Таван толгойн коксжих нүүрсийг Бугат хот руу шууд тээвэрлэх боломж бүрдэж байгаа. Үүнээс гадна Дархан-Сэлэнгийн нутагт олборлосон төмрийн хүдрийг Замын-Үүдээр тээвэрлэж тойруу замаар Хөх хотоор дамжин Бугатад хүргэдэг байсан бол мөн л эл зам ашиглалтад орсноор 240 орчим км замыг товчилж Бугатад бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой.

Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орж, таван толгойн нүүрс хийгээд төмөр замын эргэн тойрон дахь ашигт малтмалын олон орд ажиллаж байгаа энэ үед өмнөд хил рүү төмөр зам барьснаар манай улсын экспортын орлого нэмэгдэж, үргүй зардал багасах ач холбогдолтой юм.

 

0 сэтгэгдэл

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Google Translate хүний урт яриаг тэкст болгон хувиргахын хажуугаар өөр хэл руу орчуулдаг болно

Ирээдүйд Google Translate үйлчилгээ нь хүний урт үргэлжилсэн яриа, илтгэлийг шууд тэкст болгон хувиргахаас гадна өөр хэл руу орчуулах ажлыг зэрэг гүйцэтгэдэг болох гэнэ.Энэ бүх ажиллагаа хугацааны хув

“LRT бол зөв төсөл, олон нийтэд сайн тайлбарлан таниулах хэрэгтэй” гэв

Улаанбаатар хотод тулгамдаж буй томоохон асуудал болох авто замын түгжрэлийг бууруулах талаарх ээлжит хэлэлцүүлэг боллоо. Өнөөдрийн хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг нар оролцож, түгжрэлтэй холбоотой хэрэгжиж буй ажил, цаашдын төлөвлөгөөний талаар танилцуулсан. Хэлэлцүүлэгт мөн нийслэлийн 204 хорооны Засаг дарга оролцон, санал бодлоо солилцов.

Мишээл экспо худалдааны төвийн “Food Street“-д ГАЛ ГАРЧ шатжээ

Мишээл экспо худалдааны төвийн "Food Street"-д ГАЛ ГАРЧ тухайн хэсэг шатсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнөөдөр өглөөний 06.31 минут орчимд Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт