loader
“Азийн хүүхдүүд 2022” наадамд 13 орны тамирчид оролцож байна

“Азийн хүүхдүүд 2022” наадамд 13 орны тамирчид оролцож байна

ОХУ-ын Приморскийн хязгаарын Владивосток хотноо 7 дугаар сарын 28-нд “Азийн хүүхдүүд 2022” олон улсын спортын VII наадам нээлтээ хийв. Наадамд Армен, Афганистан, Энэтхэг, Иран, Казахстан, Кыргызстан, Ливан, Монгол, ОХУ, Пакистан, Тайланд, Туркменистан, Узбекстаны 13 орны 1,355 тамирчин оролцож байна. 

Наадам спортын 19 төрлөөр болж, 273 багц медаль гардуулах ба тэмцээнүүд 07 сарын 28-нд элсний волейболын төрлөөр  эхэлжээ. 

Монголын тамирчид спортын таван төрөлд /жүдо, самбо, кураш бөх, мас рестлинг, усан сэлэлт/ 48 хүний бүрэлдэхүүнтэй баг Биеийн тамир, спортын улсын хорооны шууд удирдлагатайгаар оролцож байна. Наадам 8 дугаар сарын 8-нд дуусах юм. 

Наадмын дэлгэрэнгүй мэдээллийг www.vladivostok2022.com, www.primorsky.ru цахим хуудаснаас хүлээн авч үзэх боломжтой ажээ. 


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ГХЯ: Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн хэргийг БНСУ-ын цагдаагийн газраас шалгаж эхэлсэн

/2022.10.16/ БНСУ-д ажиллаж буй монгол эмэгтэйг ажил олгогч солонгос эрэгтэй эхнэртэйгээ нийлж зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан юм. Улмаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамн

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны сонсголд гэрчээр дуудагдсан ч ирсэнгүй

ИХ-ын Хяналтын хорооноос Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 77 гэрчийг дууд

Хаврын мод тарих өдрүүд маргааш эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын "Бямба, Ням" гарагуудыг "Тэрбум мод тарих үндэсний өдөр" болгон тэмдэглэдэг