loader
Ке Хуй Куан "Everything Everywhere All at Once" киноны дүрээрээ "Алтан бөмбөрцөг" хүртлээ

Ке Хуй Куан "Everything Everywhere All at Once" киноны дүрээрээ "Алтан бөмбөрцөг" хүртлээ

"Алтан бөмбөрцөг" наадмын 80 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын зургаан төрөлд найруулагч Даниел Кван, Даниел Шейнерт нарын абсурд комеди төрөлд хамаарах "Everything Everywhere All at Once" нэр дэвшин дуулиан дэгдээсэн билээ. 

Тэгвэл тус кинонд бүтээсэн дүрээрээ жүжигчин Ке Хуй Куан "Шилдэг эрэгтэй туслах дүр"-ийн шагналыг хүртлээ. 

Вьетнам гаралтай Америкийн жүжигчин Ке Хуй Куаныг бид 13 настайдаа бүтээсэн "Indiana Jones" киноны дүрээр нь сайн мэднэ. Тэрээр хүүхэд насандаа энэхүү алдарт бүтээлд дүр бүтээснээсээ хойш киноны туслах найруулагчаар ажиллан 30 жилийн дараах анхны дүрээ "Everything Everywhere All at Once"-т бүтээсэн юм. 

Энэ оны гуравдугаар сарын 25-нд нээлтээ хийсэн  "Everything Everywhere All at Once" нь шилдэг найруулагч, шилдэг кино зохиол, шилдэг кино (инээдмийн болон мюзикл төрөлд), шилдэг эмэгтэй жүжигчин, шилдэг эмэгтэй туслах дүр, шилдэг эрэгтэй туслах дүр зэрэг тэргүүлэх төрлүүдэд нэр дэвшсэн юм. Тус киноны жүжигчин Мишель Йео мөн "Шилдэг эмэгтэй туслах дүр"-ийн эзэн болоод буй. 

Эх сурвалж: Goldenglobes


foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Сэлбэ" голд төсөвлөсөн 3.1 тэрбумыг татаж, төслийн нэгжийг татан буулгалаа

Өнөөдөр /2022.12.01/ НИТХ хуралдаж байна. Энэ үеэр НИТХ дахь МАН-ын бүлэг Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй гэжээ.

Монгол, Японы бизнес форум болж байна

Япон, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв үүсэн байгуулагдсаны 20 жил, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн о

Г.Ариунбуян: 16 настай охиныг уулнаас буулгасан

Дархан-Уул аймаг 16 настай охин Б арваннэгдүгээр сарын 4-нд гэрээсээ гараад сураггүй алга болсон юм.