loader
"Сэлбэ" голд төсөвлөсөн 3.1 тэрбумыг татаж, төслийн нэгжийг татан буулгалаа

"Сэлбэ" голд төсөвлөсөн 3.1 тэрбумыг татаж, төслийн нэгжийг татан буулгалаа

Өнөөдөр /2022.12.01/ НИТХ хуралдаж байна. Энэ үеэр НИТХ дахь МАН-ын бүлэг Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй гэжээ.

Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс уг санхүүжилтийг эгүүлэн татахаар болж байна.

Энэ тухай Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Бодлогын судалгаа шинжилгээний газрын төсвийг 1.9 тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэр гарсан. Сүүлийн өдрүүдэд сэлбэ голтой холбоотой асуудал маш их шүүмжлэл дагуулж нийгмийн сүлжээнд хэлэлцүүлэг болсон. Үүнтэй холбоотойгоор Сэлбэ гол төсөл ямар учиртай төсөл байсан бэ гэдэг талаар нийтэд дахин мэдээлэл өгье.

2018 онд БНХАУ, манай улс хоёрын засгийн газрын зээлийн хэлэлцээрийн хүрээнд 60 сая ам.доллараар Сэлбэ голыг тохижуулах, урсацыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой төсөл. Энэ төслийг нийслэлийн засаг даргын зүгээс эхлүүлэх нь зүйтэй. Учир нь тус голын урсацыг сайжруулж, голд нь гурван байршилд томоохон хэмжээний цөөрөм байгуулснаар хотын иргэдийн ундны усны нөөц, агаарын чийгшил зэрэгт чухал нөлөөтэй хэмээн тоддорхойлсон. Тиймээс энэ төслийг хөдөлгөх нь зүйтэй гэж үзсэн. Үүнтэй холбоотой Сангийн яаман дээр төслийг нэгж байгууллага, төслийн удирдагчийг сонгох шалгаруулалтыг зарлаад иргэн Б.Цэцэг шалгарч түүнийг сангийн сайдын тушаалаар томилсон. Иргэн Б.Цэцэгийг мэргэжлийн бус хүн гэж нийгэмд бас л хэлэлцүүлэг өрнөсөн. Тийм учраас түүнийг яагаад шалгаруулсан эсэх тухай асуудлыг тайлбарлая.

Өнөөдрийн байдлаар энэхүү төсөлд улсын төсвөөс нэг ч хөрөнгө мөнгө зарцуулагдаагүй байгаа. Ирэх оны төсөвт зарцуулагдахаар төсөвлөсөн байсан 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ийнхүү нийслэлийн Монгол ардын намын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж дэмжихгүй гэдгээ илэрхийлснээр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч саналаа эргүүлэн татаж байна. Ингэснээр Сэлбэ гол төсөл санхүүжилтгүй болж байгаа учраас төслийн нэгжийг буцааж татан буулгах албан тоотыг Сангийн яаманд хүргүүлнэ. Учир нь нийслэлийн засаг даргын дангаараа шийдэх асуудал биш. Тиймээс шийдвэр Сангийн яаманд эцэслэгдэнэ" гэв.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Хуурамч визийн тодорхойлолт үзүүлэн БНСУ-ын Е-9 виз олгогдсон гэж мэхэлсэн” мэдээлэл ирсээр байгаа тул болгоомжлохыг анхаарууллаа

БНСУ руу зорчих виз олголтын ажил 2022 оны зургаадугаар сарын 1-нээс хэвийн явагдаж эхлээд байгаа билээ. Виз олгож эхэлсэнтэй холбоотойгоор хуурамч виз ашиглаж байгаа виз зуучлагч гэх брокеруудаас бол

Б.Батцэцэг:  Монгол Улсын Ерөнхий сайд устөрөгчийн үйлдвэрийн салбарт гуравдагч болж ажиллах саналыг тавьсан

Монгол, Японы Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр хөндөгдсөн асуудлын талаар мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотноо гимнастикийн Азийн АШТ, “Гимнастрада” их наадам болно

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Олон улсын гимнастикийн холбооны Нийтийн гимнастикийн техникийн хорооны дэд ерөнхийлөгч Араки Тацуог хүлээн авч уулзлаа.Азийн гимнастикийн холбооноос Улаанбаатар хотноо