loader
Монгол, Японы бизнес форум болж байна

Монгол, Японы бизнес форум болж байна

Япон, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв үүсэн байгуулагдсаны 20 жил, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд “Монгол–Японы бизнес форум- 2022” арга хэмжээг эхлүүллээ.

Форумын нээлтэд Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х. Кобаяши нар оролцож мэндчилгээ дэвшүүлэв.

Элчин сайд Х. Кобаяши хэлэхдээ, бид өнгөрсөн 50 жилийн түүхээ эргэн харж, сургамжаасаа суралцан цаашдын хамтын ажиллагааны хөгжилдөө тусгах нь чухал. Коронавирусийн халдвар дэгдсэнээс хойших хугацаанд тулгарсан хүндрэл бэрхшээл, хямралыг даван туулах хүчин чармайлт гарч, эдийн засгаа сэргээх шинэ үе шатанд шилжиж буй энэ үед харилцан ашигтай, урт хугацааны бизнесийн харилцаа, сайн түншлэлийг үүсгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор өнөөдрийн форумыг зохион байгуулж байгаагаа тэмдэглэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэндчилгээндээ, Япон Улс нь Монгол Улсын стратегийн түншлэлийн харилцаатай, “гуравдагч хөрш” бөгөөд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулсан анхны орон болохыг дурдав.

Мөн хоёр орны бизнес эрхлэгчид бүхий л салбарт хамтран ажиллаж амжилтад хүрч байгааг дурдав. Японы хөрөнгө оруулалттай 670 гаруй компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа нь Япон Улсын бизнесийн бодит сонирхол бий болсныг харуулж байна.

Түүнчлэн “Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн ээлжит үзэсгэлэнгийн зохион байгуулагч болох Япон Улсын Засгийн газрын урилгаар Монгол Улс тус үзэсгэлэнд оролцох болсон нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, иргэд хоорондын харилцааг дэмжихэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэлээ.

Эх сурвалж: Японы Элчин Сайдын Яам

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“MEDLE” АНХНЫ ЦАХИМ СУРГУУЛИЙН БАГШ НАРТ КОМПЬЮТЕР ГАРДУУЛЛАА

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр “Medle” анхны цахим сургуулийн багш нарт компьютер, тоног төхөөрөмж гардуулан өглөө. Хүүхэд бүрд чанартай боловсролыг тэгш, хүртээмжтэйгээр о

Сэрэмжлүүлэг: Гэрэл асдаг чихэрний зайг залгижээ

ЭХ СУРВАЛЖ: EGUUR.MN Эцэг, эхчүүд, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ шинэ жилийн бэлэг доторх чихэр, амттанг сайтар нягталж, эрсдэл үүсч болзошгүй бүтээгдэхүүн байвал татгалзаарай. Мөн албан байгу

Зөвшөөрөлгүй барьсан 3621 гараашийг буулгав

Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим хэмжээний тухай” захирамжийн хүрээнд Улаанбаатар хот дахь нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буу