loader
Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн зааланд олон улсын жүдочдын хамтарсан бэлтгэл хийж байна

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн зааланд олон улсын жүдочдын хамтарсан бэлтгэл хийж байна

Монгол Улсын нийслэлд жүдо бөхийн “Улаанбаатар Их дуулга-2022” тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж, орон орны шилдэг жүдочид ирж, хүч, ур чадвараа сорин шилдгүүдээ тодруулсан билээ.

Тэмцээн дуусгаад энэ сарын 27-ноос Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн зааланд олон улсын жүдочдын хамтарсан бэлтгэл эхэлсэн бөгөөд ирэх сарын 1 хүртэл үргэлжилнэ.

Хамтарсан бэлтгэлд Монгол, Япон, Финланд, Франц, Австри, Голланд, Киргизстан, Канад, Португал улсын баг тамирчид хамрагдаж байгаа юм. Унгар улсад ирэх сарын 8-10-нд болох “Будапешт Их дуулга-2022” тэмцээн болон ДАШТ-ий өмнөх гол бэлтгэл хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.

Бэлтгэлийн явц болон хүлээн авах орчин нөхцлийн талаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл нар энэ бэлтгэлийн үеэр уулзаж ярилцлаа. Тус бэлтгэл сургуулилтад 100 орчим тамирчин хамрагдаж байгаа бөгөөд олимп, дэлхийн медальт олон шилдэг жүдоч бэлтгэлээ базааж байна.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Вьетнам улстай худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ярилцлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Г.Батсуурь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Хань тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.Уулза

Улаанбаатар хотоос 125 шалгуулагч 800 ОНОО авчээ

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад нийтдээ 36 мянга гаруй шалгуулагч бүртгүүлснээс 2872 нь шалгалтдаа ирээгүй байна. Тэдний дийлэнх нь өмнөх оны төгсөгчид байжээ. Энэ жилийн шалгалтын ирц 92 хувьт

А.Адъяасүрэн: Ичсэн хүн хүн ална гэгчээр тээврийн компани, бизнес эрхлэгчид рүү, сүүлдээ бүр жолооч нар руу дайрч эхэллээ

"Би 40,000 жолооч бэлтгэсэн, 2,000 мэргэжилтэй ажилтныг ажлын байраар хангасан. Би ажил олгогч эмэгтэй. Эрх баригчид хулгай луйвраа нуухын тулд яагаад сөрөг хүчин рүүгээ дайрах ёстой юм бэ. Ичсэн хүн