loader
Улс орны асуудлыг зөвлөлдөж шийдэх 11 иргэнийг ирэх сарын 20-нд сонгоно

Улс орны асуудлыг зөвлөлдөж шийдэх 11 иргэнийг ирэх сарын 20-нд сонгоно

Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо.

Тодруулбал, “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах бүрэлдэхүүнд нэр дэвшсэн 136 иргэний нэрсийг танилцууллаа.

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд эдгээр 136 хүнээс 5-11 хүнийг нээлттэйгээр сонгон шалгаруулна.

Зөвлөлдөх санал асуулга гэж нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө болон түүнийг хэрэгжүүлж, сахин мөрдөж байгаа байдлын талаар тохиолдлын зарчмаар түүвэрлэн сонгосон иргэдээс санал авах замаар тэднийг төрийн үйл хэрэгт оролцуулах ажиллагааг хэлдэг. Зөвлөлдөх санал асуулгыг 2023 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг санал асуулгад оролцох иргэдийг хуулийн хүрээнд Үндэсний Статистикийн Хорооноос түүврийн аргаар сонгож оролцуулах юм байна.

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн жагсаалт:


foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Д.Сүхбаатарын талбайд хичээлийн шинэ жилийн нэгдсэн худалдаа гарч байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар оюутан, сурагчдад зориулж 18 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж эхэлсэн. Тухайлбал, өчигдрөөс эхлэн Жанжин Д.Сүхбаатарын талбайд хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худалдааг дэлгээд байна.

Б.Батрэгзэдмаа: Багшийнхаа “Тамгагүй төр”-ийн гар бичмэлийг  Б.Баатарт бэлэглэхэд замаас нь булаагаад авмаар л байсан

“Түс Тас” ярилцлагын зочноор зохиолч, яруу найрагч Баяртогтохын Батрэгзэдмаа уригдлаа. Уран бүтээлчийн ертөнцийг үзэх үзэл, сэтгэлийн нандин утас нь хөндөгдсөн онцгой цаг мөчүүдийн тухай уншигч тан

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл ₮20 их наяд болж, өмнөх оны мөн үеэс ₮2.9 их наядаар өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр 20 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.9 их наяд төгрөгөөр буюу 17.2%-аар өссөнийг Үндэсний статисти