loader
Нэгдүгээр ангид элсэх хүүхдийн бүртгэл эхэллээ

Нэгдүгээр ангид элсэх хүүхдийн бүртгэл эхэллээ

Нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэл өнөөдөр /2022.08.19/ эхэлнэ. Зургаан настнуудын бүртгэлийг E-Mongolia академитай хамтран улсын хэмжээнд цахимаар зохион байгуулах юм.

Боловсролын ерөнхий газраас ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн бүртгэлд хэрхэн хамрагдах талаар заавар, мэдээлэл өгсөн. Та хүүхдээ цахимаар бүртгүүлэхийн тулд:

  • E-Mongolia  системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
  • Үйлчилгээ  цэсээс "Боловсрол" цонхыг сонгон нээнэ.
  • "Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл" үйлчилгээг сонгоно /Бүртгэл эхлэх өдөр үйлчилгээг олон нийтэд нээлттэй болгоно/.
  • Дэлгэцэд таны сургуулийн насны хүүхдүүдийн мэдээлэл гарч ирнэ.
  • Сургуульд элсэх хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцан, асуултыг бөглөөд үргэлжлүүлэх товч дарна.  Үүний дараа таны хүүхдийн элсэлтийн төлөв харагдана.
  • Мэдээллээ дахин нягтлаад баталгаажуулах хэсэгт дарж "Тийм"  товч дарснаар таны хүсэлт амжилттай илгээгдэнэ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улс дотооддоо сансрын хиймэл дагуул бүтээнэ

Монгол улс түүхэндээ анх удаа арилжааны зориулалттай хиймэл дагуул хөөргөж харилцаа холбооны салбарыг шинэ түвшинд гаргах тодорхой зорилттой төр хувийн хэвшил хамтарсан стратегийн чухал ач холбогдол бүхий төсөл хэрэгжихээр болжээ.

Үлдсэн хоёр сарын "3 ӨДӨР" нь бүх нийтээр амрахаар тохиож байна

2022 он дуусахад хоёр сар үлджээ. Энэ өдрүүдийн гурав нь бүх нийтээр амрах өдөр тохиож байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар ирэх саруудад гурван өдөр бү

0-5 хүртэлх насны хүүхдүүдийн вакциныг ЦЭЦЭРЛЭГТ нь хийж байна

Томуу төст өвчин үүсгэгч дөрвөн вирус эргэлтэд байна. Томуугийн тархалт ихсэж байгаа энэ үед маск зүүх, гарын ариун цэвэр хангах, зай барих зэрэг ковидын үед баримталж байсан дэглэмээ сахихыг ХӨСҮТ-өө