loader
Улаанбаатарт 21-23 хэм дулаан, үүлшинэ

Улаанбаатарт 21-23 хэм дулаан, үүлшинэ

2022 оны наймдугаар сарын 17-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 15-20 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ.  Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 21-23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 20-22   градус дулаан байна.

5 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ

Өнөөдөр нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говийн аймгуудын нутгаар 30 градусыг давж хална.

ЭХ СУРВАЛЖ: ЦУОШГ

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

АИ-92 автобензиний 36, дизель түлшний 24 хоногийн нөөцтэй байна

Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлснээр, улсын хэмжээнд 2022 оны долдугаар сарын 15-ны өдрийн байдлаар дунджаар А-80 автобензиний 51 хоног, АИ-92 автобензиний 36 хоног, АИ-95 автобензиний 39 х

Төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниуд Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж 80 орчим тэрбум төгрөг хэмнэжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 31-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Израилд сармагчны цэцэг өвчний тохиолдол 100 давжээ

Израилд өнгөрсөн долоо хоногт сармагчны цэцэг өвчний 35 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт тохиолдол 101 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам даваа гарагт мэдээлжээ. Тус яам мөн Данийн "Bavarian Nor