loader
Өнөөдрөөс эхлэн 60 шинэ автобус үйлчилгээнд явж эхэллээ

Өнөөдрөөс эхлэн 60 шинэ автобус үйлчилгээнд явж эхэллээ

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлийн ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн 60 шинэ автобус үйлчилгээнд явж эхэллээ. Мөн нийтийн тээврийн автобусны жолооч нар шинэ загварын ажлын хувцастай болжээ. 

Нийслэлийн нийтийн тээвэрт 2009 оноос хойш дорвитой парк шинэчлэл хийгээгүй байв. 2022 оны төгсгөлд нийтийн тээврийн үйлчилгээний ашиглалтаас 10 жилээс дээш хугацаанд явсан 975 тээврийн хэрэгсэл хасагдана. Улаанбаатар хотын нийтийн тээвэрт 1432 автобус шаардлагатай, үүний 50 хувийг 2022 ондоо багтаан оруулж ирэхээр төлөвлөсөн. 

2022 оны наймдугаар сарын 20-ны дотор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 591 автобус авна. 2023 онд 299, 2024 онд 86 гээд нийт 970 гаруй тээврийн хэрэгслийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна хэмээн нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлсэн юм.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Авлигыг мэдээлэх 110 утсаар 237 дуудлага хүлээн авсан байна

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны есдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 60 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ.

17 настай хүү ганцаараа дэлхийг тойрон нисчээ

Дэлхийг тойрон нисэх зорилгоор ганцаараа жижиг онгоцоор аялалд гарсан 17 настай Мак Рутерфорд өчигдөр Болгарт газарджээ. Тэрбээр бүтэн таван сарын турш аялсан ба Геннисийн хоёр амжилтыг тогтоохоор зориглосон аж. Ийнхүү Бельги-Их Британийн хос иргэншилтэй Мак хөнгөн онгоцоор ганцаараа дэлхийг тойрон ниссэн хамгийн залуу хүн болжээ.

Дуурь бүжгийн эрдмийн театрт барилгын их засвар хийж байна

Соёлын яам 2022 оны УИХ-аар батлагдсан төсвийн хүрээнд мэргэжлийн урлагийн болон түүхэн, архитектурын дурсгалт Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Чойжин ламын сүм музей, Бо