loader
Иргэний болон жолооны үнэмлэх зэрэг 74 төрлийн лавлагааг нотариатаар батлуулах шаардлагагүй боллоо

Иргэний болон жолооны үнэмлэх зэрэг 74 төрлийн лавлагааг нотариатаар батлуулах шаардлагагүй боллоо

Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зэрэг 74 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар баталгаажуулах үйлдлийг халж байгааг ЦХХХ-ны сайд Н.Учрал хэллээ.

ЦХХХЯ, Монголын нотариатчийн танхим зөвшилцөлд хүрч төрийн мэдээллийн e-mongolia системээс авч болох 74 төрлийн лавлагаа тодорхойлолтыг дахин нотариатаар батлуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлж санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурсан юм.

Тэрбээр "Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэлийн дэвтрийг төрөөс иргэнд өгсөн. Гэвч бүх төрлийн ТҮЦ машин, киоск, И-Монголиа системээр таниад эдгээр баримт бичгийн хуулбарыг авч байхад нотариат үүнийг дахин баталгаажуулаад байгаа нь зохимжтой биш гэдгийг иргэд хэлж байна. Үүнийг таслан зогсоох зорилгоор Нотариатчидын танхимтай зөвшилцсөний дагуу төрийн үйлчилгээний нэгдсэн систем буюу И-Монголиа-гаар дамжуулан авдаг лавлагаа, тодорхойлолтуудыг нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй болсныг олон нийтэд мэдээлж байна" гэв.

Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зэрэг 74 тооны тодорхойлолтыг энэ цагаас хойш заавал нотариатаар батлуулахыг шаардахгүй болж байна гэсэн үг.

Төрийн байгууллага, албан хаагчид эдгээр лавлагаа, тодорхойлолтуудыг нотариатаар батлуулах шаардлага тавивал 11-11 төвд мэдэгдэх боломжтойг тэрбээр сануулав.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Японы төв нутагт ням гарагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Японы төв нутагт ням гарагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас Ишикава мужид таван хүн гэмтэж бэртжээ.Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлт орон нутгийн цагаар 15:08 цагийн

БШУЯ: Цэцэрлэгийн зориулалтаар түрээслүүлэх байрны санал авч байна

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан 2022-2023 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулж, багачуудыг сугалаагүйгээр цэцэрлэгт хамруулах боломж бүрдүүлнэ хэмээсэн.Тэрбээр, Ирэх

Энэ зун нислэгийн багтаамж 96 хувиар, суудлын тоо 132 хувиар өснө

Хил хаагдсан цар тахлын хугацаанд нислэгийн тоо эрс буурч, агаарын тээврийн салбар хүнд нөхцөлд ороод байсан. Харин 2022 оноос энэ салбар сэргэж эхэлсэн дүр зургийг тоон статистикээс харж болохоор бай