loader
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ Автобус 1 дүгээр баазад гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг өнөөдөр зохион байгуулж байна. Тус үзлэгийг Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хийдэг.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг дэд дарга бөгөөд Гамшгийн шуурхай  удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Э.Эрдэнэбаатараар ахлуулсан Ажлын хэсэг хийж байна. Энэ үеэр гамшгаас хамгаалах бүрэлдэхүүний томилгоо, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн байдал, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний боловсруулалт, гамшгаас хамгаалах сургалт, гамшгаас хамгаалах албаны удирдах бүрэлдэхүүний мэдлэг, ур чадвар, үйл ажиллагааны жигдрэлт, бэлэн байдал зэрэг чиглэлээр шалгаж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллана.Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулснаар болзошгүй гамшгийн үед гамшгаас хамгаалах томилгоот удирдах бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангах, үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх юм. Мөн гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, албадын гамшгийн үед үзүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодотгох, үйл ажиллагааг уялдуулах,  идэвхжүүлэх ач холбогдолтой.НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хүүхдийн Урлан Бүтээх Төв уран бичлэг, судалбар зураг зэрэг 12 төрлийн ангидаа нэмэлт элсэлт авч байна

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан Хүүхдийн Урлан Бүтээх Төв /ХУБТ/ нэмэлт элсэлтээ өнөөдрөөс авч эхэллээ. Тус төв зөөлөн тоглоом, монгол уран бичлэг, судалбар зураг зэрэг 12 ангидаа 140 хүүхдий

"Нийтийн тээвэр"-ийг шинэчлэх ажлын хэсэг байгуулна

Нийслэлийн түгжрэлийг бууруулах нэг гарц нь нийтийн тээвэр боловч тус салбар уналтад орсон. Учир нь үнэ тарифаас шалтгаалж ашиглалт, засвар үйлчилгээний зардлаа нөхөж чаддаггүй, цалин бага, боловсон хүчний дутагдалд орсон зэрэг асуудлыг салбарын төлөөлөл хөндөн ярив.

Архины үйлдвэрлэл, худалдааг цахимаар хянана

Согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдааны эргэлтийг хянах зорилгоор Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж байна. Хууль батлагдвал манай улс анх удаа арх