loader
Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл хэрэгтэй байна

Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл хэрэгтэй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж, тухайн салбарын өмнө тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, санал бодлыг нь сонсож байна.  

Тэрбээр бялуу, нарийн боов, бейкерийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн  “Жүр Үр” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чаддаггүй. Урт хугацаатай, хүү багатай зээл олгохгааль, НӨАТ-ыг хөнгөлж, чөлөөлөх, ажил олгогчдыг дэмжих зэрэг бодлого хэрэгжүүлбэл үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ажлын байраа хадгалах зэрэг давуу тал бий болох тухай компанийн дэд захирал Б.Мөнхзул хэллээ.


ТОП 100 аж ахуйн нэгжид ихэвчлэн уул уурхай
, худалдаа зэрэг салбарын аж ахуйн нэгжүүд шалгардаг. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан зэргээс хөнгөлөлттэй зээл авдаг аж ахуйн нэгжүүд ТОП 100-д багтдаггүй учир шалтгааныг судалж үзэх, хууль эрх зүйн хувьд ч  эргэж харах зүйл байгааг хэллээ.

Ойрын таван жилд хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилготой Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Үндэсний хөдөлгөөнд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахаас гадна үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг түлхүү оролцуулбал хөдөлгөөн өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхэд бодитой хувь нэмэр болно гэж үздэгээ хэлэв. 

“Жүр Үр” ХХК бялуу, бэйкери бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 1,200 орчим ажиллагсадтай. Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотод өөрийн үйлдвэртэй.


Одоогоор 
30 гаруй нэрийн бялуу, 150 гаруй нэр төрлийн бэйкери  бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. KFC, Burger King түргэн хоолны сүлжээ ресторан, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Арвайхээр, Чойбалсан хотод өөрийн 36 салбар томоохон сүлжээ дэлгүүр, худалдааны төвүүдээр дамжуулан хэрэглэгчдэд өдөр бүр хүргэдэг. Жүр Үр” ХХК нь Монгол Улсын хүнсний манлай үйлдвэр, Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр гурав, ТОП 100 аж ахуйн нэгжээр таван удаа шалгарсан, Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага юм.

Эрдэнэт, АрвайхээрЧойбалсан хотод өөрийн 36 салбар томоохон сүлжээ дэлгүүр, худалдааны төвүүдээр дамжуулан  хэрэглэгчдэд өдөр бүр хүргэдэг.

Жүр Үр” ХХК нь Монгол Улсын хүнсний манлай үйлдвэр, Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр гурав, ТОП 100 аж ахуйн нэгжээр таван удаа шалгарсан, Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага юм.  


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Германы бизнес эрхлэгчид уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх болон хөрөнгө оруулалтын орчны талаар Ерөнхий сайдтай ярилцлаа

ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тус улсын бизнесийн төлөөлөл бараалхлаа.Уул уурхайн зөвлөгөө, олборлолтын DMT компани, хөрөнгө оруулалтын зөвлөгөө үйлчилгэ

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор 2000 онд батлагдсан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлэн болгоод байна.

Нээлттэй өдөрлөгийн үеэр иргэд, бизнес эрхлэгчид манай үйлчилгээний талаар ихээхэн сонирхон мэдээлэл авч байна

Санхүүгийн Зохицуулах Хорооноос иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн салбарын үйлчилгээг олон нийтэд таниулах зорилгоор 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Мэдлэгээ дээшлүүлье, Санхүүгээ удирдъя” санхүүгийн салбарын өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр Зээлийн батлан даалтын сангийн Орон нутаг хариуцсан мэргэжилтэн Т.Сансараас тус сангийн үйл ажиллагааны талаар тодруулга авлаа.