loader
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад нэрэмжит шагналаа гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад нэрэмжит шагналаа гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оюун ухааны дэлхийн дэвжээнд онцгой амжилт гаргаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн сурагчид,  удирдан бэлтгэсэн багш нарт нэрэмжит шагналаа гардуулав.

Өнгөрсөн жил Монголын баг 15 медальт байр, 3 тусгай байр эзэлж байсан бол, 2022 онд олон улсын таван төрлийн олимпиадад 23 сурагч оролцон 17 медаль хүртэж, хоёр тусгай байр эзэлсэн байна.

Ерөнхийлөгч алтан медальтныг 10 сая, мөнгөн медальтныг найман сая, хүрэл медальтныг таван сая, тусгай байрын эзнийг гурван сая төгрөгөөр шагналаа. Мөн Олимпиадыг зохион байгуулах хорооны үйл ажиллагааг дэмжиж, тус бүр 10 сая төгрөгийн шагнал олголоо.

Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчид дэлхийн тэргүүлэх 100-д багтдаг их, дээд сургуульд элсэх эрх авснаар “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хамрагдах боломжтой болж байна.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх сурагчид болон багш нарт сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Олон улсын математикийн олимпиад 07 дугаар сарын 06-16-ны өдрүүдэд Норвег Улсын Осло хотод, Биологийн олимпиад 07 дугаар сарын 10-18-ны өдрүүдэд Армени Улсын Ереван хотод, Химийн олимпиад 07 дугаар сарын 10-18-нд БНХАУ-ын Тяньжин хотод, Физикийн олимпиад Швейцар Улсын Цюрих хотод 08 дугаар сарын 07-15-ны өдрүүдэд, Олон улсын мэдээлэл зүйн 34 дүгээр олимпиад Индонез Улсын Ёогякарта хотноо 08 дугаар сарын 07-15-ны өдрүүдэд болж, Монгол Улсаас 23 сурагч, 13 дасгалжуулагч багш оролцсон юм.

Математикийн олимпиадад 6 сурагч оролцон мөнгөн медаль-2, хүрэл медаль-3, тусгай байр-1, химийн олимпиадад 4 сурагч оролцон мөнгөн медаль-2, хүрэл медаль-2, мэдээлэл зүйн олимпиадад 4 сурагч оролцон хүрэл медаль-2, физикийн олимпиадад 5 сурагч оролцон мөнгөн медаль-1, хүрэл медаль-3, тусгай байр-1, биологийн олимпиадад 4 сурагч оролцон хүрэл медаль-2, нийт 5 сурагч мөнгөн медаль, 12 сурагч хүрэл медаль авч, 2 сурагч тусгай байр эзэлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлж, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжиж, олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулахаар 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг буулгасан юм. 

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Хүүхдийн 100,000 төгрөгийг хэрхэн олгох журмыг энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар батлуулна"

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2023 оноос эхлэн нийт хүүхдийн 90 гаруй хувьд олгохоор тооцож, төсөвт тусгасан. Иймд ямар өрхийн хүүхдүүдэд сар бүр 100,000 төгрөг олгох тухай журмыг боловсруулахаар Хөдөлмө

Ипотекийн зээлийн 8% гэсэн тоогоор хөөцөлдөх шаардлагагүй

2023 он гарснаар цар тахлын тухай хуулийн хугацаа дуусгавар болж, нийт ипотекийн зээлтэй иргэдийн 80 орчим хувь нь хоёр жил найман сарын дараа шинэ оны 1-р сараас зээлээ төлж эхэллээ.Ипотекийн зээлийн

2030 оны өвлийн олимпийг эсэргүүцсэн жагсаал болжээ

Японы нийслэл Токио болон хойд зүгийн Саппоро хотуудад өчигдөр /2022.06.12/ 2030 оны өвлийн олимпийг эсэргүүцсэн жагсаал болжээ. 2030 оны өвлийн олимпийг Япон зохион байгуулах санаачлага гаргасан.Жагс