loader
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд адууны гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолын төсөл санаачилсныг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Бүгд хуралдаанаар хэлэлцэн баталсан. Хүй долоон худагт болсон “Дэлхийн адууны өдөр”-ийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, адуучид, адууны өв соёлыг өвлөн тээгч, хөгжүүлэгчид, зочид, наадамчин олонд баярын мэнд дэвшүүллээ.

Тэрбээр, НҮБ жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн нь нүүдэлчдийн өв соёл, хүн төрөлхтний түүхэнд адууны гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл гэдгийг онцоллоо. “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай Монгол Улсын санаачилгад хамтран зохиогчоор нэгдсэн, дэмжсэн орнуудад ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Төрийн сүлдэндээ хүлэг морио дээдлэн залсан монголчууд бид адууны соёл, адууны аж ахуйг өвлөн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийн төлөө хүчин зүтгэх  учиртайг хэллээ.

Монгол төрийн сүлд хийморийн бэлгэдэл, монгол түмний бахархал болсон монгол адууны өв соёл дэлхий дахинаа түгэн дэлгэрч, алтан туурайт адуун сүрэг  өсөж арвижихийн ерөөлийг дахин дэвшүүллээ.Энэ жил манай улсаас гадна дэлхийн 55 улс анх удаа энэ өдрийг өөр өөрийн онцлог, уламжлалын дагуу тэмдэглэн өнгөрүүллээ. “Дэлхийн адууны өдөр”-өөр 15 мянган морьтон эртний монгол цэргийн зуутын зохион байгуулалтаар жагсаж, Монгол Улс бол дэлхийн адууны орон гэдгийг илэрхийлэн, адууны соёл, өв уламжлалыг сурталчлан таниуллаа. Мөн энэ үеэр хүчит бөхийн барилдаан, Ерөнхийлөгчийн нэрэмжит сонгомол болон бага нас, жороо морины уралдаан болж, 500 адуу хураан, морьтой болон явган уургалах, бугуйлдах, морьт харвааны тэмцээн зохион, морин циркийн үзүүлбэр толилууллаа. “Дэлхийн адууны өдөр”-т адуучид, адууны өв соёлыг өвлөн тээгч, хөгжүүлэгчид, наадамчин олноос гадна гадаадын 50 гаруй орны зочид, төлөөлөгчид оролцлоо. Дэлхийн 60 сая гаруй адууны 5 сая гаруй нь манай улсад байдаг.  Манай улс адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог юм.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Тэрбум мод" хөтөлбөрт 3000 мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай"

Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хамтран өнөөдөр (2023.02.08) Улаанбаатар хотод Тогтвортой ногоон хөгжлийн төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээг тодорхойлох дээд түвшний зөвлөгөөн зохион

Бичигтийн боомтын үйл ажиллагааг сэргээв

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилд Баянхошуу-Өвдөг, Замын-Үүд-Эрээн, Ханги-Мандал, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэх

Дэлхийн банкны төлөөлөгчид СЗХ-нд зочлов

Дэлхийн банкнаас манай улсын банк, санхүүгийн салбарт хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл” нь санхүүгийн зах зээлийн эрх зүйн зохицуулалтын орчныг боловсронгуй болгох,