loader
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно

"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно

Адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилготой "Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын "Хаадын хаан морин парк"-д болно.

Арга хэмжээний хүрээнд:

"Хийморь" морьт харвааны олон улсын тэмцээн

”Адуун төвөргөөн” морьт жагсаал

”Хаадын хаан Чингис хаан” морин шоу тоглолт

Адуучдын ур чадварын тэмцээн

Эмнэг сургах тэмцээн

Жороо морины үзүүлбэр

Дэмбээний тэмцээн

Морин хуурын үзэсгэлэн худалдаа

Гар урлалын үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.

Монгол Улс 2013 онд 3000 морины уралдаан, 10 мянган морьтны жагсаал зохион байгуулж, “Гиннес”-т бүртгүүлсэн байдаг. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай тогтоолыг хэлэлцэн баталсан. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр дэлхий дээр 60.8 сая адуу бий гэсэн судалгаа байдаг. Үүний 5 сая гаруй нь Монгол Улсад байдаг бөгөөд манай улс адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог ажээ.       

                                                   НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ  ХЭЛТЭС

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

БҮХ НИЙТИЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТ 3200 БАГШ, 1300 СУРАГЧ ХАМРАГДАВ

Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээний үндэсний хөтөлбөрийг 2022-2025 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Энэхүү хөтөлбөрийн энэ оны үйл ажиллагааг дүгнэх хэлэлцүүлэг өнөөдөр болж,

ТӨВИЙН СУРГУУЛЬД ХҮҮХДЭЭ СУРГАХ ГЭЖ ХУУРАМЧ ГЭРЛЭЛТЭЭ ХУУРАМЧААР БҮРТГҮҮЛСЭН ТОХИОЛДОЛ БАЙНА

Боловсрол шинжлэх ухааны яамнаас 2022-2023 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх сурагчдыг E-Mongolia академитай хамтран цахимаар бүртгэх талаар мэдээлж байна.Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням

“Улаанбаатар түншлэл-2022” олон улсын үзэсгэлэн дөрөв хоног үргэлжилнэ

"Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармаг нь маргааш буюу есдүгээр сарын 22-ны өдөр нээлтээ хийж, есдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.