loader
Амаржих гэж байгаа эхчүүд гэр бүлийнхээ хүнтэйгээ ТӨРӨХ үйл явцад хамт байх боломжтой

Амаржих гэж байгаа эхчүүд гэр бүлийнхээ хүнтэйгээ ТӨРӨХ үйл явцад хамт байх боломжтой

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд/ЭХЭМҮТ/ олон улсын жишигт нийцсэн төрөх тасагтай болжээ.

Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа “ЭХЭМҮТ нь зургаан сарын хугацаанд засвар хийж, олон улсын жишигт нийцсэн  төрөх өрөөтэй боллоо. Өмнө нь нэг өрөөнд 2-3 эх төрдөг, ар гэрээсээ тусгаарлагддаг байсан бол өнөөдөр нэг өрөөнд нэг эх төрөх зориулалтаар буюу 18 өрөөнд бүрэн засвар хийж ашиглалтад оруулахад бэлэн болсон.

Өрөөний сантехник, холбоо, дохиолол, дулааны шугамаас эхлээд бүх зүйлийг орчин үеийн техник, технологийн дагуу хийж гүйцэтгэсэн.

Мөн VIP 10 өрөөг гаргаж, эхчүүд хүсвэл гэр бүлийнхээ хүнтэйгээ төрөх үйл явцад хамт байх боломжтой болж байна. Эхний ээлжид VIP өрөөний төлбөрийг 60 мянган төгрөг байх тооцоолол гарсан. Өрөө тус бүр бие засах өрөө, душ, амралтын хэсэгтэй. Эдгээр 10 өрөөний хоёр нь усанд төрөх зориулалтаар тоноглогдсон. Яг л олон улсын жишиг стандарт” хэмээлээ.

 
 

Түүнчлэн ЭХЭМҮТ-д таван тасгийн иж бүрэн засвар, барилга шинэчлэлтийн ажил ид дундаа явж байгаа аж. Үүний үр дүнд хүүхдийн мэс заслын иж бүрэн автомат, бүрэн тоноглогдсон, олон улсын жишигт нийцэх тасгуудтай болох юм байна.

Энэ жилийн хувьд ЭМЯ-аас улсын хэмжээнд 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр төрөх тасаг болон хүүхдийн тасгуудын орыг бүрэн шинэчлэн сольж, хамгийн сүүлийн үеийн олон үйлдэлт орыг суурилуулжээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрнэ

Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шууран, ихэнх нутгаар хүйтрэхийг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.Аравдугаар сарын 20-ны 20:00 цаг хүртэ

“Утсаараа нэг яриулаач“ хэмээн авч, программ суулгадаг байсан этгээдүүдийг саатуулжээ

"Утсаараа нэг яриулаач" хэмээн гуйж, программ суулгаж, интернэт банканд нь хууль бусаар нэвтэрдэг байсан иргэдийг саатуулжээ. Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд худалдаа үйлчилгээ эрхэлдэг /Да Хүрээ, С

Мал хулгайлсан 69 хэргийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэлтийг ахиулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор “Мал, мах нэгдсэн арга хэмжээ”-г жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ ж