loader
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрнэ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрнэ

Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шууран, ихэнх нутгаар хүйтрэхийг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Аравдугаар сарын 20-ны 20:00 цаг хүртэл ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи шөнөдөө нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн хононо.

Бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 15-20 градус, Их нууруудын хотгор болон Дорнодын тал нутгаар 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатарт маргааш өдөртөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус , өдөртөө сэрүүсэж 4-6 градус дулаан.

Багануур орчмоор өдөртөө ялимгүй хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж 5-7 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор өнөө шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж 4-6 градус дулаан.

 

Эх сурвалж: ЦУОШГ

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Шинэ Засаг дарга Ховд аймагт сар бүрийн 1, 15-нд архи худалдаалахыг хориглосон захирамжийг цуцаллаа

Ховд аймагт сар бүрийн 1, 15, долоо хоног бүрийн Баасан гарагт гээд нийт зургаан өдөр архи борлуулдаггүй байсан. Тэгвэл тус аймгийн шинэ Засаг дарга Э.Болормаа архи худалдаалахыг хориглосон тус захирамжийг цуцаллаа.

Шахмал түлшний түүхий эдийг төмөр замаар тээвэрлэнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын баг “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрийн ажилтай энэ сарын 11-нд т

УБТЗ: Битүү вагонуудыг зөвхөн цементийн тээвэрт ашиглаж байна

Барилгын гол материалын нэг цементийн нийлүүлэлт, тээвэрлэлтийн талаар УБТЗ ХНН-ээс өнөөдөр мэдээлэл хийлээ. УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл дараах тодруулгыг өгч байна