loader
Шинэ Засаг дарга Ховд аймагт сар бүрийн 1, 15-нд архи худалдаалахыг хориглосон захирамжийг цуцаллаа

Шинэ Засаг дарга Ховд аймагт сар бүрийн 1, 15-нд архи худалдаалахыг хориглосон захирамжийг цуцаллаа

Ховд аймагт сар бүрийн 1, 15, долоо хоног бүрийн Баасан гарагт гээд нийт зургаан өдөр архи борлуулдаггүй байсан. Тэгвэл тус аймгийн шинэ Засаг дарга Э.Болормаа архи худалдаалахыг хориглосон тус захирамжийг цуцаллаа.

Тэрбээр тус шийдвэрийнхээ талаар “Энэ нь архидалтай тэмцэх шалгарсан арга биш. Тийм учраас архидалттай тэмцэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон захирамжийг хүчингүй болгож, цуцаллаа. Аливаа зүйлийг хориглож, хаах тусам асуудал дагуулдаг. Нууцаар архи худалдаалах, орон гэртээ болон гол ус бараадах зэргээр ахуйн хүрээний архидалт нэмэгдэж байгаа нь нууц биш. Хуулийн дагуу, соёлтой хэрэглээг нэвтрүүлж зах зээлийн зарчмаараа ажиллах нь зүйтэй гэж үзсэн учраас ийм шийдвэрийг гаргалаа” гэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Европын жүдогийн холбооны тэргүүн Монголд айлчилна

Австрийн Вена хотод Европын жүдо бөхийн холбооны ээлжит бус чуулган хуралдлаа.Хоёрдугаар сард ОХУ, Украины дайн эхэлсний дараа тус холбоог тэргүүлж байсан ОХУ-ын иргэн Сергей Соловейчик ажлаа өгсөн. Т

“Шинэ жилээр Монголд” жуулчны хөтөлбөр зохиож, үйлчилгээний газрууд хямдрал зарлана

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо байгуулан 2023 онд нэг сая жуулчин хүлээн авах томоохон зорилт тавьсан.Уг зорилтын эхлэл бо

Монгол Улсад жуулчлах БНСУ-ын иргэд визгүй зорчино

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 04-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.