loader
Хэрлэн голыг хамгаалах цогц ажил эхэллээ

Хэрлэн голыг хамгаалах цогц ажил эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилга, өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хэрлэн голыг хамгаалах ажил эхэллээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газар, Хэрлэн голын сав газрын захиргаатай хамтарсан хурал хийж, ажлын төлөвлөгөө, зохион байгуулалтын талаар ярилцсан байна.

Энэ хүрээнд Хэрлэн гол дамнан урсдаг таван аймаг, нэг дүүрэг, 22 сумын төр, захиргааны байгууллагын болон холбогдох албаны хүмүүсээс бүрдсэн Ажлын хэсэг байгуулахаар боллоо. Цаашид Хэрлэн голын эх цутгал голуудыг давхар хамгаалалтад авч, гол, мөрнийг хамгаалах жишиг, цогц ажил хийхээр төлөвлөж байна.

Хэрлэн гол нь Хэнтийн нуруу, Бурхан Халдун хайрханаас эх авч 1,163 км урсан, хилийн цаана 200 гаруй км зайд Хөлөннуур (Далай нуур)-аар дамжин Номхон далайд цутгадаг томоохон голуудын нэг юм.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ерөнхий сайд сар бүр Дарханы замын ажлын явцыг шалгана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан-Уулын 204.11 км авто замын их засвар шинэчлэлтийн ажлын явцтай танилцлаа.Тус авто замыг таван багцад хуваан, дөрвөн эгнээ болгож өргөтгөн шин

“ДЭЛХИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ӨДӨР-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА, АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулж буй хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах, дэмжих зорилгоор жил бүрийн зургаадугаар сарын 27-ны өдрийг “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Г.Жаргалсайхан: Нийслэлд 2026-2027 оны хичээлийн жилд нийт 131 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна

2026-2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан мэдээлэл өглөө.