loader
Мал хулгайлсан 69 хэргийг илрүүлжээ

Мал хулгайлсан 69 хэргийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэлтийг ахиулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор “Мал, мах нэгдсэн арга хэмжээ”-г жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хувьд арваннэгдүгээр сарын 4-өөс арванхоёрдугаар сарын 4-ний өдөр хүртэл нэг сарын хэмжээнд улсын хэмжээнд нэгдсэн арга хэмжээг зохиожээ. Нэгдсэн арга хэмжээ болоод малын хулгайн гэмт хэргийн талаар эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлэл хийсэн байна.

Эрүүгийн цагдаагийн албаны мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Сандагбалиря “Малчид, ард иргэдийн мах нийлүүлэх, идэш бэлтгэх цагийг тохиолдуулан “Мал, мах нэгдсэн арга хэмжээ”-г явуулж байна. Эхний 30 хоногийн байдлаар нэгтгэсэн дүн мэдээнээс харахад Монгол Улсын хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 69 хэргийг илрүүлэн яллагдагчаар татан шалгаж прокурорын байгууллагад шилжүүлээд байна. Эрэн сурвалжлах чиглэлээр гэмт хэрэгт сэрдэгдсэн 78 иргэнийг одоогийн байдлаар олж тогтоон саатуулж, байгууллага мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөн “Мал мах нэгдсэн арга хэмжээ”-г бүх аймгийн хүрээнд гуравдах жилдээ явуулж байна. Улсын хэмжээнд 141 шалгах цэгт 282 албан хаагч ээлжээр үүрэг гүйцэтгэж байна” гэв.

Мал сүрэг нь Монгол Улсын өвөрмөц нөхөн сэргээгдэх баялаг эдийн засгийн тулгуурын нэг бөгөөд хүн амын ихэнх хувийг бүрдүүлж байгаа малчин өрхийн амьжиргааны гол эх үүсвэр юм.  Монгол Улсын үндсэн хуульд мал сүрэг үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг. Монгол Улсын хэмжээнд үйлдэгдэж буй хулгайн гэмт хэргийн ихэнх хувийг өвлийн улиралд мал хулгайлах гэмт хэрэг эзэлдэг байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ШӨХТГ таван иргэний 4.7 сая төгрөгийн мөнгөн хохирол барагдуулав

Үүнээс таван иргэний 4,684,599 төгрөгийн мөнгөн хохирол барагдуулж, мөн таван иргэний барааг шинээр сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх, болон бусад байдлаар ирүүлсэн гомдлыг шийдвэрлэжээ.

Улсын хэмжээнд бүх "Нийтийн цэвэрлэгээ" хийх БОАЖ-ын сайд шийдвэр гаргалаа

Улсын хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээ хийх БОАЖ-ын сайдын шийдвэр гаргажээ.Тодруулбал, нийслэл, аймаг, дүүрэг, сумдад хог, тоос тортог, бохирдлоос салах нийтийн их цэвэрлэгээг хийх БОАЖ-ын Сайд Б.Бат-

“Наадам экспо-2022” үзэсгэлэн-худалдаа нээгдлээ

Үндэсний их баяр наадмыг угтсан уламжлалт “Наадам экспо” үзэсгэлэн-худалдаа “Мишээл экспо”-д өнөөдөр нээгдлээ. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, шинээр гарч буй ААН-ийн бүтээгэхүүнийг зах зээлд таниулан