loader
Ахуйн хэрэглээний бодис хэрэглэж мансуурдаг 72 хүүхдийг олж тогтоожээ

Ахуйн хэрэглээний бодис хэрэглэж мансуурдаг 72 хүүхдийг олж тогтоожээ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба” (UNODC)-наас бага, дунд орлоготой улс орнуудад бусад улсад амжилттай хэрэгжсэн “Гэр бүлд болон сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зөвлөмж гаргасан.

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 1064 гэмт хэрэг, 1300 яллагдагч цагдаагийн байгууллагад бүртгэсэн байна. Насны байдлаар авч үзвэл 53.9 хувийг 18-25 нас, 32.7 хувийг 26-35 насны өсвөр үе, хүүхэд залуучууд эзэлж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын насны байдал залуужиж байна.

Иймд цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах зорилгоор 2022 онд “Анзаар” арга хэмжээг нийслэл хотын хэмжээнд зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд 852 удаагийн сургалт, мэдээллийн ажлыг танхимаар зохион байгуулж 45 мянга гаруй хүнийг хамруулснаар хүүхэд холбогдсон гэмт хэрэг 42 хувиар буурч, мансууруулах бодис, ахуйн хэрэглээний зүйл зориулалтын бусаар хэрэглэж мансуурдаг 72 хүүхдийг олж тогтоон сэтгэл зүйн зөвлөгөө өгч, мэргэжлийн байгууллагуудад холбон зуучилсан.

Энэ онд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсролын ерөнхий газартай хамтран “Анзаар” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулахаар ажиллаж байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Үндэсний дээд Лигт 13 дахь удаагаа “Хаан хүнс Эрчим” клуб түрүүллээ

Монголын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Моби дээд Лиг” улирлын турш гайхалтай өрсөлдөөнтэй үргэлжилж, эцсийн мөчид медалийн эзэд тодорхой болоход “Хаан Хүнс Эрчим” клуб аваргын цомыг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхавМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргий

Ирэх онд түгжрэлийг бууруулахад зориулан 586 тэрбум төгрөг төсөвлөнө гэдгийг Б.Жавхлан сайд ийн тайлбарлав

Ирэх онд түгжрэлийг бууруулахад зориулан 586 тэрбум төгрөг төсөвлөнө гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр мэдэгдээд буй. Харин энэхүү санхүүжилтийн талаар Сангийн сайд тайлбар өгөв.