loader
Ирэх онд түгжрэлийг бууруулахад зориулан 586 тэрбум төгрөг төсөвлөнө гэдгийг Б.Жавхлан сайд ийн тайлбарлав

Ирэх онд түгжрэлийг бууруулахад зориулан 586 тэрбум төгрөг төсөвлөнө гэдгийг Б.Жавхлан сайд ийн тайлбарлав

Ирэх онд түгжрэлийг бууруулахад зориулан 586 тэрбум төгрөг төсөвлөнө гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр мэдэгдээд буй. Харин энэхүү санхүүжилтийн талаар Сангийн сайд тайлбар өгөв.

Сангийн сайд Б.Жавхлан "Энэ жилийн төсвөөс эхлээд 420 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлд үлдээсэн. 2023 оны төсөвт өмнөх 420 тэрбум төгрөг дээр нэмээд 586.6 тэрбум буюу нийтдээ нэг их наяд 87 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлийн төсөвт бүрэн үлдээж байна. Өмнө нь ингэж байгаагүй.

Шадар сайд С.Амарсайханыг Хотын дарга байхад 40, 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт яригддаг байсан бол одоо бүх орлого нийслэлийн төсөв рүү хийгдэж байна гэдгийг Ерөнхий сайд хэлсэн.

Нийслэлийн төрийн албан хаагчдын цалин урамшуулал, нэмэгдлүүдийг энэхүү төсвөөс санхүүжүүлдэг. Нийслэлийн төсвийн эрхзүйн бие даасан байдал аажим, аажмаар хангагдаж байгаа юм" хэмээн тайлбарлав.

Өнгөрсөн онд төсөвлөсөн 420 тэрбумаас гурван төсөлд нийт 270 орчим тэрбум төгрөг зарцуулсан гэдгийг Нийслэлийн Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал танилцуулсан юм. Үлдсэн мөнгийг ирэх онд дамнан хэрэгжих түгжрэлийг бууруулах төслүүдэд зарцуулах аж.



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

М.Оюунчимэгийг намын бүлгийн дэд даргаар сонголоо

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.Өнөөдрийн хуралдаанаар, намын бүлгийн дэд дарга нарыг чөлөөлөх, томилох, Л.Мөнхбаатар УИХ-ын дэд дарга б

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээг хугацаагүй олгох санал гаргажээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.Монгол Улсад "MNS 52742017" стандартын дагуу ломбардыг зохицуулж ба

Нүүрсний хулгайд холбоогүй гэж Ерөнхийлөгч мэдэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд "Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд ноцтой халдаж, хүнд гэмт