loader
Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан ОХУ-д болно

Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан ОХУ-д болно

Москва, Улаанбаатар хоёр талын худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд ээлжит хуралдаан энэ онд ОХУ-д болно.

Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мягмар гарагт Улаанбаатар хотноо Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгтэй хийсэн хэлэлцээний дараа зохион байгуулсан хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

"Бид худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын ажилд идэвхтэй дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон бөгөөд дараагийн хуралдаан энэ онд ОХУ-д болно" гэж тэрбээр онцлон тэмдэглэв. 

Оросын Гадаад бодлогын байгууллагын тэргүүн коронавирусний цар тахлын дараа хоёр орны худалдаа хурдацтай сэргэж байгаад анхаарал хандуулав. "Хоёр талын худалдаа өнгөрсөн жил гуравны нэгээр, энэ оны эхний саруудад 40 гаруй хувиар өссөн" гэж тэрбээр онцоллоо.

С.Лавровын хэлснээр, хэлэлцээний үеэр талууд “эрчим хүч, зам тээвэр, байгаль орчныг хамгаалах, хүмүүнлэгийн болон соёлын харилцаа, сансар огторгуйг энхийн зорилгоор судлах хамтын ажиллагаа болон бусад салбарт хэрэгжиж буй, мөн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүд зэрэг бодит хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн байна".

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна

“Новотел” зочид буудалд08:00 цагт "Хавдрын тулгамдсан асуудал-2022" хавдар судлаачдын 16 дах удаагийн эрдэм шинжилгээний бага хурлын салбар хуралдаан "Хавдрын толгой хүзүүний мэс заслын оношилгоо, эм

“Daewoo” компани Монголд автобусны засвар, үйлчилгээний төв байгуулах санал гаргав

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Бүгд Найрамдах Казакстан Улс дахь “Daewoo” компанийн захирал Марат Турлыханов, “Daewoo” компанийн Монг

Чойжин ламын сүм музейг сэргээн засварлах зураг төсвийг боловсруулж байна

Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалтыг эхлүүлэхээр энэ онд зураг төсвийг боловсруулж байна.Тус музейг сэргээн засварлахын тулд зайлшгүй зураг төсөв боловсруулсан байх шаардлагатай бөгөөд соёлын