loader
ЭТТ давхардсан тоогоор нүүрс борлуулалтын 633 гэрээ байгуулжээ

ЭТТ давхардсан тоогоор нүүрс борлуулалтын 633 гэрээ байгуулжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой төмөр зам” төрийн өмчит компаниудын эрх бүхий албан тушаалтнууд тендер сонгон шалгаруулах, нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох, нүүрс тээврийн төмөр замын барилгын ажил гүйцэтгэхдээ бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй асуудалд одоогоор хэрэг бүртгэлтийн 11 хэрэг, мөрдөн байцаалтын 7 хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд давхардсан тоогоор нүүрс борлуулалтын 633 гэрээ байгуулжээ. Худалдан авах ажиллагааны талаар дээрх хугацаанд 20 сая болон түүнээс дээш үнийн дүн бүхий 576 ширхэг бараа, ажил үйлчилгээ худалдан авах тендер зарлаж гэрээ байгуулсан байна. Тавантолгой нүүрсний уурхайгаас болон Цагаанхад суурьшлын бүсээс БНХАУ-ын Ганцмод боомт хүртэл өнөөдрийн байдлаар 398 хуулийн этгээд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулжээ.

Тус төрийн өмчит компанитай нүүрс тээвэр, худалдан авалт, борлуулалт хийсэн аж ахуйн нэгж, компани, гэрээ, үнийн дүн, түүний үүсгэн байгуулагч, захирлуудын талаарх мэдээллийг Прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгээр нийтэд мэдээлж байна.

Тавантолгойн уурхайгаас БНХАУ-ын Ганц мод боомт хүртэл нүүрс тээвэр хийж буй аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл:

https://iaac.mn/uploads/users/1279/files/teevrin%20compani.pdf

"Эрдэнэс тавантолгой" ХК төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл: 

https://iaac.mn/uploads/users/1279/files/hudaldan%20avalt.pdf

"Эрдэнэставан толгой" ХК-ийн нүүрс борлуулалтын мэдээлэл: 

https://iaac.mn/uploads/users/1279/files/Borluulalt.pdf

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Эзэн Богд Чингис хааны эш хөргийг гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ Эзэн Богд Чингис хааны эш хөргийг аймгийн Засаг дарга М.Идэрбатад гардуулав.Монгол Улсын Ерөнхийлөгч мөн эрхэлсэн ажил, салб

Зэвсэгт хүчний инженерүүдийг сургах зорилготой, Монгол-Японы хамтарсан сургалт эхэллээ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хамтарсан “Зам-2022” сургалт, дадлага 12 дахь удаагаа зохион байгуулагдахад бэлэн боллоо.Энэ хамтарсан сургалт, дадлага нь хоёр улсын Б

“ЧИНГИС ЛЭНД ДЕВОЛОПМЕНТ-ШИНЭ ХӨГЖЛИЙН ЗАМ ХХК АЛТАНБУЛАГ-УЛААНБААТАР-ЗАМЫН ҮҮД ЧИГЛЭЛИЙН ХУРДНЫ ЗАМЫН АЖЛАА ЭХЛҮҮЛЭХ БҮХ АЖЛАА НУГАЛСАН БАЙНА

“Чингис Лэнд Девелопмент-Шинэ хөгжлийн зам” ХХК нь Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүд” чиглэлд хурдны авто зам барих ажлаа эхлүүлэх гэж байна. Тус компани одоогоос 11 жилийн өмнө буюу 2011 онд ТӨХ-н