loader
Зэвсэгт хүчний инженерүүдийг сургах зорилготой, Монгол-Японы хамтарсан сургалт эхэллээ

Зэвсэгт хүчний инженерүүдийг сургах зорилготой, Монгол-Японы хамтарсан сургалт эхэллээ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хамтарсан “Зам-2022” сургалт, дадлага 12 дахь удаагаа зохион байгуулагдахад бэлэн боллоо.

Энэ хамтарсан сургалт, дадлага нь хоёр улсын Батлан хамгаалах яам хооронд байгуулсан хэлэлцээрээр “Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн салбарын чадавхыг нэмэгдүүлэх” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжинэ.

Цэргийн инженерүүдийг зам барих аргад сурган дадлагажуулах, багшлах бүрэлдэхүүнийг бэлтгэх, мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор 2014 оноос хойш тасралтгүй хэрэгжиж байна.

Нээлтийн үеэр бригадын генерал Ч.Цогтжаргал “Зам” хамтарсан сургалт, дадлага нь хоёр улсын цэргийн хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдгийг онцлоод Монгол Улсын инженерийн цэргийн чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг цохон тэмдэглэв. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-д инженерийн цэргийн рот оролцуулах бэлтгэл ажилд энэхүү хамтарсан сургалт том дэмжлэг үзүүлж буйг ч онцоллоо.

Харин Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки “Монгол Улсын инженерийн цэргүүдийн суралцах чадвар маш өндөр. Өмнөх жилүүдэд япон сургагч багш нарын заавар, зөвлөмжөөр сургалт явагддаг байсан бол энэ жилээс монгол цэргүүд өөрсдөө бие даан удирдан явуулна. Манай сургагч багш нар зөвхөн зөвлөх үүрэгтэй оролцоно. Энэ нь Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид суралцах чадвар сайн, гүйцэтгэлт өндөр, дасан зохицох онцгой авьяастай гэдгийг батлан харуулж байгаа хэрэг юм” хэмээн сургалтын үйл ажиллагаанд өндөр амжилт хүссэн юм.

Энэ удаагийн сургалт энэ сарын 1-нээс эхлэн 20 гаруй хоногийн хугацаатай Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийг түшиглэн авто замын далан, ус зайлуулах байгууламж барих бөгөөд дадлагаар АНУ-ын Батлан хамгаалах яамнаас манай Батлан хамгаалах яаманд буцалтгүй тусламжаар нийлүүлсэн инженерийн зарим техник, тоног төхөөрөмжийг ажиллагаанд оруулж, ашиглах юм.

Монгол-Япон Улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн салбарын офицер, ахлагч нарын авто зам, авто замын ус зайлуулах байгууламжийн зураг төслийг боловсруулах, барих чадвар дадлагыг нэмэгдүүлэх, мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор найм дахь жилдээ 12 дахь сургалт, дадлагыг хамтран зохион байгуулж эхэллээ.

Нээлтийн ёслолын төгсгөлд Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын үйл ажиллагаатай танилцаж, Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал нар цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

“Зам-2022” хамтарсан сургалт, дадлагын нээлтийн ёслолд Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Б.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, хурандаа М.Батболд, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн инженерийн дарга дэд хурандаа Г.Мөнхбат, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаатар, Япон Улсын талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Ирики Ёохэй, сургалтын багийн ахлагч хошууч Такахара Хироказү нараар ахлуулсан хоёр орны инженерийн цэргийн алба хаагчид оролцлоо гэж ЗХЖШ-аас мэдээлэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 09 дүгээр сарын 19-24-ний өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцоно.

Эх, Нярай, Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв агаар цэвэршүүлж, халдваргүйжүүлэгч РОБОТТОЙ боллоо

Эх, Нярай, Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв(ЭНЭҮТ) агаар цэвэршүүлж, халдваргүйжүүлэгч болон адил үйлдэлтэй бүрэн автомат робот, хуруу мэдрэгчтэй мэдээллийн самбартай болжээ.Уг ажлыг Гадаад Харилцааны Яамн

АНХААР: Таван аймгийн 15 сумын нутагт ЗУД болоХ эрсдэлтэй байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 40 орчим хувьд их (3% нэн их, 33% их), 40 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 19 хувьд бага, 5 орчим хувьд хамгийн бага эрсдэлтэй гэж гарсан байна.