loader
Арванхоёрдугаар сарын эхний ням гаргийг Дэлхийн тэшүүрийн өдөр болгон зарлалаа

Арванхоёрдугаар сарын эхний ням гаргийг Дэлхийн тэшүүрийн өдөр болгон зарлалаа

Олон улсын тэшүүрийн холбооноос (ISU) 12 дугаар сарын эхний ням гаргийг Дэлхийн тэшүүрийн өдөр болгон зарлалаа.


Тайландын Пхукет хотноо өнөөдөр эхэлж буй Олон улсын тэшүүрийн холбооны их хурлын үеэр холбогдох мэдэгдлийг хийсэн байна. 2022 оны 12 дугаар сарын 4-нд энэ өдрийг анх удаа тэмдэглэнэ.


Энэхүү баярыг зохион байгуулж буйн зорилго нь хүүхдүүдийг тэшүүрийн спортод татан оролцуулах, энэ спортыг улс орнуудад хөгжүүлэх явдал юм.


Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь хөгжил, олон талт байдал, оролцоог хангах шаардлагатай байгааг онцолсон Олимпын эв нэгдлийн зорилгод нийцэж байна гэж Дэлхийн тэшүүрийн өдрийн танилцуулгад тэмдэглэжээ. Баярын хүрээнд дэлхийн өнцөг булан бүрд хүүхэд багачууд, сонирхогч, мэргэжлийн тамирчдын оролцоотой янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулна. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

УИХ-ын байнгын болон дэд хороодын энэ долоо хоногт хэлэлцэх асуудал

УИХ-ын байнгын болон дэд хороодын ирэх долоо хоногт /2022.10.10-10.13/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Монгол улс ОХУ-ын дөрөв дэх том ШАР АЙРАГ импортлогч болжээ

2021 онд Монгол Улс ОХУ-аас 4.5 сая ам.долларын шар айраг импортолжээ. Тус улсын шар айраг импортлогчдын холбооны тэргүүн Вячеслав Мамонтов энэ талаар мэдээлсэн байна. ОХУ-аас импортолсон шар айрагны

Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол