loader
ЕБС-ийн дөрвөн сурагч 13 настай хүүг бүлэглэн зодож хоёр удаа хутгалжээ

ЕБС-ийн дөрвөн сурагч 13 настай хүүг бүлэглэн зодож хоёр удаа хутгалжээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр 17:00 цагийн орчимд “Үл таних хүмүүст зодуулсан хүүхэд байна, ар нуруу хэсгээс нь цус гараад байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийг хүлээн авч цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулахад 13 настай хүү бусдад зодуулсан, ар нуруу болон хавирга орчимд зүсэгдсэн шархтай байсан тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хэн болохыг олж тогтоох чиглэлээр эрэн сурвалжилж, ЕБС-ийн 8 дугаар ангийн 12-14 насны дөрвөн сурагч үйлдсэн болохыг тогтоожээ.

Шалгалтын явцад урьдчилсан байдлаар хохирогч хүүг цүнх авлаа гэх шалтгаанаар 13 настай, эрэгтэй “Д” нь дал болон хавирганы орчим хоёр удаа хутгалж биед нь гэмтэл учруулсан байна.

Дээрх хэргийг одоогоор Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газарт шалгаж аж.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхэдтэйгээ илэн далангүй нээлттэй байж, хүүхдийнхээ найзалж нөхөрлөж буй хүүхдүүд болон цахим хэрэглээнд нь анхаарах, хүчирхийлэл, дарамт дагуулсан үйлдлийг холбогдох байгууллагад мэдээлэх, мэргэжлийн байгууллагад хандахыг Цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Япончууд "Nike", "Pikachu" гэх содон нэр хүүхдэдээ өгөх болов

Япон эцэг эхчүүд шинэ төрсөн хүүхэддээ нэр өгөхдөө уламжлалт хэв маягаас татгалзах болжээ. Өмнөх үеийнхний хувьд хүүхдийн нэр өгөхдөө харьцангуй аюулгүй сонголт хийдэг байв. Орчин цагт "Nike", "Pikachu", "Devil" гэх мэт өвөрмөц, хүний санаанд оромгүй нэрс өгөхийг эрмэлзэх болсон нь судалгаагаар тогтоогдсон байна.

Олон улсын сувилагчдын өдрөөр төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Өнөөдөр тохиож буй Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Ж.Батзанданг баривчилжээ

Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг баривчилсан талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар баривчилсан байж болзошгүй.