loader
Фэйсбүүк эзэмшигч Мета компани 11,000 гаруй ажилтнаа халах шийдвэрийг өчигдөр зарлалаа

Фэйсбүүк эзэмшигч Мета компани 11,000 гаруй ажилтнаа халах шийдвэрийг өчигдөр зарлалаа

Фэйсбүүк, Инстаграм зэрэг дэлхийн томоохон сошиал платформуудыг эзэмшигч Мета компани 11,000 гаруй ажилтнаа халах шийдвэрийг өчигдөр зарлалаа.

Энэ нь тус компанийн нийт ажиллах хүчний 13 орчим хувь болж байгаа бөгөөд түүхэндээ анх удаа ийм өргөн хэмжээний цомхотгол зарлаж байна.

Мета компани бас 2023 оны нэгдүгээр улирал хүртэл шинээр ажлын байр зарлахгүйгээ өчигдөр мэдэгджээ.

“Ийм шийдвэр гаргах болсон хариуцлагыг би дангаараа хүлээж байна. Бүгдэд хэцүү байгааг би ойлгож, хамрагдсан хүмүүсээс тусгайлан уучлал гуйж байна” гэж Мета компанийн гүйцэтгэх захирал Марк Закербэрг мэдэгдсэн байна.

Мөн үл хөдлөх хөрөнгүүдээ цэгцлэх, дэд бүтцийн зардлаа эргэж харах, зарим ажилтнууддаа нэг ширээг хувааж эзэмшүүлэх зэрэг шат дараатай хэмнэлтийн арга хэмжээнүүдийг ойрын саруудад авч хэрэгжүүлэхээр болжээ.

Мета компанийн хувьцааны ханш энэ оны турш 71 хувиар унаад байгаа нь олон улирал дараалан дижитал зар сурталчилгааны орлого нь буурсантай холбоотой.

2004 онд анх байгуулагдаж байсан Мета компани түүхэндээ хамгийн том хямралтай нүүрлээд байгаа нь энэ юм.

Үүнд бас Закербэрг олон тэрбумыг метаверс хэмээх технологийн нэн шинэ салбарт зарцуулсан ч үр дүн гарахгүй байгаа явдал нөлөөлжээ.

Есдүгээр сард ажилтнуудтайгаа уулзахдаа Закербэрг “Бид өмнө нь тулгарч байгаагүй шинэ орчин нөхцөлд ажиллаж байна. Жил бүр хурдтай өсөж байсан компанийнхаа 18 жилийн түүхэнд бид анх удаагаа орлогын бууралттай тулгарлаа. Тиймээс бид үүнд зохицох шаардлагатай” гэж хэлж байсан юм.

АНУ-ын технологийн томоохон компаниуд сүүлийн үед зардлаа танах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа. Мягмар гарагт байгууллагын программ хангамжийн Salesforce компани борлуулалтын албаныхаа хэдэн зуун ажилтныг халах болсноо зарласан юм.

Apple, Amazon, Alphabet компаниуд ч шинээр ажилтан авах үйл явцаа зогсоох, хойшлуулах арга хэмжээ аваад байна.

Тэрбумтан Илон Маск худалдаж аваад хэдхэн хонож буй Твиттер компанийнхаа ажиллах хүчний тал хувийг саяхан цомхотгосон юм.

 

Эх сурвалж: Bloomberg

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Wednesday Addams" киноны Лиза Лоринг 64 насандаа таалал төгслөө

Лоринг 1964 онд "Аддамын гэр бүл" телевизийн олон ангит аймшгийн хүүхдийн кинонд тоглохдоо дөнгөж таван настай байсан ба өнөөг хүртэлх ашиглагдаж байгаа дүрийн өнгө аясыг анх бий болгосон жүжигчин юм.

Хятад гар утас худалдаж авахдаа болгоомжтой байхыг уриалжээ

ОХУ иргэдэдээ БНХАУ-ын компанийн үйлдвэрлэсэн ухаалаг гар утсыг худалдаж авахдаа болгоомжтой хандахыг уриалжээ. Сколтех-д суурилсан Утасгүй харилцаа холбоо, интернет чадамжийн төвийн орлогч дарга Алек

БНХАУ “ТЭГ КОВИД” БОДЛОГОО СУЛРУУЛСНААС ЭМНЭЛГИЙН АЧААЛАЛ НЭМЭГДЖЭЭ

Хятадын эмнэлгүүд “Тэг Ковид” бодлогоо сулруулсан нь эмч, сувилагч нар өвчтөнд халдвар тарааж болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа талаар хэвлэлүүд бичиж байна. Тодруулбал, эмнэлгийн хүчни